Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2018/0518/З |
Дугаар | 128/ШШ2020/0078 |
Огноо | 2020-01-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2020/0078
2020 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 128/ШШ2020/0078 | Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эр*****д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мө****л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У****а, М.Га****м нарыг оролцуулан Ва*****д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ва*****д ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9,406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9.406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан тайлбартаа: ...В***н т***д ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн
шаардлагаа тодруулсантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын
2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн
нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй
болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн
А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд
холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж тодруулжээ.
Ва*****д ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан
нэхэмжлэл бүхий хэргийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн
төлөөлөгч С.Мө****л нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №01/09 дүгээр
Эвлэрлийн гэрээ-нд гарын үсэг зурж байгуулсныг шүүхэд хүргүүлж байсан
болно. Тус гэрээнд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий Хан-
Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16000 м.кв талбай
бүхий газраас нэхэмжлэгч талын үл хөдлөх хөрөнгийн суурийн болон орчны
газрыг буюу мөн гэрээний хавсралтад тусгасан байршил, хэмжээ, хил хязгаар
бүхий талбайг нэхэмжлэгч талд эзэмшүүлэх шийдвэр гаргах, нэхэмжлэгч нь
нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, талууд нэхэмжлэгчид эзэмшүүлснээс
бусад талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран тохижуулж,
гуравдагч этгээд Б*******д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба
энэ тухайгаа өмнө шүүхэд илэрхийлж байсан.
Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч компанийг түүх соёлын
дурсгалт газар, соёлын өвийг хамгаалах үүргийг ухамсарлан 16000 м.кв
эзэмшил газраас 6594 м.кв талбай бүхий газрыг нийтийн эзэмшилд буцаан өгч
байгааг нааштайгаар хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн суурь түүний орчны 9406
м.кв тайлбай бүхий газрыг эзэмших эрхтэй хэвээр үлдээх саналтай байгааг
дэмжиж, 2018 оны А/439, А/441 дүгээр захирамжуудын В***н т***д ХХК-ийн
9406 м.кв талбайтай эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож буюу
нэхэмжлэгчийн 9406 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээн
эзэмшүүлэх, маргаан бүхий 16000 м.кв газраас нэхэмжлэгчид эзэмшүүлснээс
бусад газарт зөвхөн нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах нөхцөлийг
бүрдүүлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, Богдхааны ордон музейн орчмын цэцэрлэгт хүрээлэн
байгуулж, тохижуулан ажиллахаар шийдвэрлээд байгаа болно.
Энэхүү шийдвэр нь нэг талаас үл хөдлөх хөрөнгө нь байрлаж буй, хууль
ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах эрхтэй хуулийн этгээдийн газар эзэмших
эрхийг сэргээх, нөгөөтэйгүүр түүх, соёлын дурсгалт газар, соёлын өвийг
хамгаалах, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулсан
цэцэрлэгт хүрээлэн, Богдхааны ордон музейн орчмын цэцэрлэгт хүрээлэн
байгуулж, нийтийн эдэлбэр газрын зориулалтаар тохижуулах төрийн зорилгыг
хэрэгжүүлэх үүднээс, харилцан бүхий л талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хүндэтгэн Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн хувьд
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж буй асуудал юмгэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд В***н т***д ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр
захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9,406 м.кв талбайд холбогдох хэсэг,
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9,406 м.кв талбайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж байгаа билээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан өөрийн бүрэн эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан манай компанийн 9,406 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээн, тус газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлээд байгаагаа дурджээ. Үүнээс үзвэл нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ва*****д ХХК-ийн 9,406 м.кв газар эзэмших эрх бүрэн сэргэхээр болсон буюу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж үзэж байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэсэн шалтгаанаар Ва*****д ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ва*****д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Мө****л, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхийг олгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мө****л нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбартаа ...2018 оны А/439, А/441 дүгээр захирамжуудын В***н т***д ХХК-ийн 9406 м.кв талбайтай эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож буюу нэхэмжлэгчийн 9406 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхээр ...шийдвэрлээд байгаа болно гэж дурдсан байх бөгөөд шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эр*****д нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.
Иймд Ва*****д ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9,406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9.406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадлагын арга хэмжээ авахыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ва*****д ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9,406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9.406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлсэн шалтгаанаар бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ва*****д ХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн тогтоолыг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧИД С.ГАНБАТ
А.НАСАНДЭЛГЭР