Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2024/00274

 

 

                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн 

Хариуцагч:  Л.Э холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 11,067,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Л.Э-с тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар баталгаажсан, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх төлбөрийн үлдэгдэл 9,300,000 төгрөг, алданги 1,767,000 төгрөг, нийт 11,067,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Л.Э нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч Ж ХХК-д 9,800,000 төгрөгийн тооцооотой байсан. Уг тооцооны 2,400,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл болох 6,900,000 төгрөгийг эвлэрлийн гэрээний хугацаа болох 2024 оны 06 дугаар сарын 27-ноос 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Хэрэв заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол алдагдал болох 1,767,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч, Л.Эт холбогдуулан 11,067,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Л.Э нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч Ж ХХК-д 9,800,000 төгрөгийн тооцооотой байсан. Уг тооцооны 2,400,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл болох 6,900,000 төгрөгийг эвлэрлийн гэрээний хугацаа болох 2024 оны 06 дугаар сарын 27-ноос 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Хэрэв заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол алдагдал болох 1,767,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцов. гэжээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Л.Э нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ 6,900,000 төгрөгийг эвлэрлийн гэрээний хугацаа болох 2024 оны 06 дугаар сарын 27-ноос 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Хэрэв заасан хугацаанд төлж барагдуулахгүй бол алдагдал болох 1,767,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохиролцов. гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,022 төгрөгөөс 96,011 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 96,011 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 96,011 төгрөгийг хариуцагч Л.Э-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ