| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00301/И |
| Дугаар | 136/ШШ2024/00273 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 136/ШШ2024/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХГ
Хариуцагч: Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,439,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн хүүгүй эргэн төлөгдөх 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл гэрээ байгуулсан. Ч.Б нь гэрээний үүргээ биелүүлэлгүй 2,426,500 төгрөгийн үлдэгдэлтэй, нотариатын төлбөр 12,500 төгрөг, нийт 2,439,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...нийт нэхэмжилсэн 2,439,000 төгрөгтэй маргах зүйл байхгүй тул төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХХГ нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан 2,439,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,439,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ХХГ-ын нэхэмжилсэн 2,439,000 төгрөгийг хариуцагч Ч.Б төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 53,974 төгрөгийн тал хувь буюу 26,987 төгрөгийг хариуцагч Ч.Б-с гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ