Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2019/0493

 

 

2019 оны 08 сарын 15 өдөр Дугаар 128/ШШ2019/0493 Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, М*****л г****т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ба******н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...М*****л г****т ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан ТӨБЗГ-2019/XVII.1.32 дугаартай, XVII.1.32 түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил-ын гүйцэтгэгчийн сонгох тендерт манай компани оролцсон боловч Тендерийн шаардлагыг хангаагүй гэж үзэн тендерээс татгалзсан шийдвэртэй санал үл нийлэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 19/117 тоот дугаартай итгэмжлэлтэй 128/НЭ2019/0987 тоот дугаартай нэхэмжлэл танай байгууллагад хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзах болсноо үүгээр мэдэгдэж байна.

Иймд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 19/117 тоот дугаартай итгэмжлэлтэй 128/НЭ2019/0987 дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу М*****л г****т ХХК-ийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №6-1/5314 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М*****л г****т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ба******нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М*****л г****т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №6-1/5314 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, М*****л г****т ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М*****л г****т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА