| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00219/И |
| Дугаар | 140/ШШ2024/00271 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 140/ШШ2024/00271
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......... багт оршин суух ............... нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л........... миний бие .......... онд ............ сумын нутагт төрсөн. 1978 оны 09 сарын 01-ны өдөр Завхан аймгийн ......... сургуульд элсэн орж 5 дугаар ангиасаа сургуулиас гарч цааш үргэлжлүүлэн суралцаагүй. Үүнээс хойш ээж ..........ын хамт мал малласан. Ажил хөдөлмөрийн гараагаа 1985 оны 06 сарын 16-ны өдрөөс Завхан аймгийн ....... сумын ............. бригадад ээж ............ын хамт мал маллаж байгаад 1988 оны 09 сарын 29-ны өдөр цэргийн албанд татагдан, Барилгын ......... дугаар анги алба хааж 1990 оны 06 сарын 01-ны өдөр халагдсан. 1990 оны 06 сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........... нэгдлийн ................... бригадад малчнаар, 1991 оны 12 сарын 09-ны өдрөөс 1996 оны 02 сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........ ХК-д малчнаар, 1996 оны 02 сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Завхан аймгийн .сумы............н ....... багт 30 гаруй жил мал маллан амьдарч байна. ........ миний бие өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл Завхан аймгийн ............нэгдлийн 1985-1988, 1990-1994 оны баримтууд архивд шилжигдэн ирээгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч олон жилийн нүүдэл суудлаар үрэгдэж гээгдсэн тул 1985 оны 06 сарын 16-ны өдрөөс 1988 оны 09 сарын 28-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .........нэгдлийн Д.... бригадад малчнаар, 1990 оны 06 сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэл Завхан аймгийн............. нэгдлийн ........ бригадад малчнаар, 1991 оны 12 сарын 09-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ....... ХК-д малчнаар ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ....... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие .......нь танай шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн мөнгийг буцаан олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л........... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Л.......... нь танай шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн мөнгийг буцаан олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ........ нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ........ нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн .........оот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ