Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/00944

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/00944

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11-р хороолол 3......д байрлах ******* ******* ******* /РД:...../-ийн

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч ... нь манай байгууллагаас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ЭТ/Л2022-22 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж хэрэглээний лизингийн зориулалтаар 2,969,910 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,4 хувийн хүүтэй Galaxy S22 128 gb маркийн гар утас лизингийн зээлээр авсан.*******х нь авсан зээлээ төлөлгүй удаасан ба удаа дараа холбогдох утас руу дуудлага хийж, мессэж илгээнэ, аман болон бичгийн хэлбэрээр гэрт нь биечлэн шаардлага хүргүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2023оны 8 дугаар сарын 21-нээс хойш нэг ч төлөлт хийгээгүй.*******х нь өөрөө хаана байгаа нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй, хаягийн дагуу очиход хаяган дээрээ оршин суухгүй, аав, ээж нартай нь холбогдоход холбоогүй байгаа, хаана байгааг нь мэдэхгүй гэсэн хариу өгч байгаа. Иймд .....-ийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******х нь одоо хаана байгаа нь тодорхойгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум Овоот баг ..... тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Овоот багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04/143 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Б...........................хаягт амьдарч байсан.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан .............-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Бо.-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаяги..........йг тогтоон хүсэлт гаргагч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /........0/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ