Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/00945

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/00945

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ....... тоотод байрлах, Э..... утас:......-ийн,

 

..............нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч.....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э........ шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай ******* ******* ******* ******* нь барилгын цахилгаан болон холбоо дохиоллын угсралт суурилуулалт гүйцэтгэдэг компани бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч ******* ******* *******-тай Барилгын цахилгааны иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-уул дүүргийн 4-р хороонд Марал аялал хотхоны үйлчилгээтэй 16 давхар орон сууцны цогцолборын 3-р блокийн цахилгаан болон холбоо дохиоллын ажлыг нийт 759,131,993 төгрөгийн /үндсэн 725,255,993 төгрөг, гэрээний нэмэлтээр 33,876,000 төгрөг/ төсвөөр хийж гүйцэтгэхээр тохиролцон гэрээ хийж ажил эхэлсэн. Гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж 2022 оны 12 дугаар сарын 01-ний дотор дуусгах байтал үндсэн гүйцэтгэгч компани ******* ******* ******* нь ажлаа өөрсдөө явуулахгүй удаасаар 2024 онтой золголоо. Манай компанийг ажлаа гүйцэтгэж байтал 2023 оны 08 дугаар сарын 28 болон 2023 оны 11 дүгээр сарын 13-нд тус тус мэдэгдэл хүргүүлж барилгад чанаргүй тоног төхөөрөмж нийлүүлсэн /актаар бүрэн хүлээлгэж өгөөгүй тул өмнө сольж болох байсан/, манай компанийн ажпаас болж тус барилгын ажил дуусаагүй мэтээр илт худал үндэслэлээр гэрээг цуцалж гэрээнд тохиролцсон нийт үнийн дүнгээс 242,328,000 төгрөгийн үнэ бүхий 2 болон 3 өрөө байрнуудын гэрээг цуцалж, луйвардах байдпаар манай компанийг хохироож байна. Манай компани нийт 759,131,993 төгрөгийн ажлаас 90 хувийн ажлын гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тус нийт дүнгээс 322,560,000 төгрөгийн төлбөрөө авсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл 360,658,740 төгрөгийг ******* ******* *******-с гаргуулахаар Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан боловч гэрээ хийх үедээ гэрээнд тусгасан ******* ******* *******-ийн хаяг нь уг компанийн албан ёсны хаяг биш байсан бөгөөд шүүхээс мэдэгдэл хүргүүлэх үед уг хаяг дээрээ байгаагүй. Иймд ******* ******* *******-ийн захирал ******* болон түүний нөхөр уг компанийн гүйцэтгэх захирал *******нарыг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* нь ******* ******* *******-ийн захирал *******, гүйцэтгэх захирал *******нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* нь гэрээ байгуулах үед байрлаж байсан Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг4-р хороо Хан-Уул таур ............ тоот хаягт байхгүй болох нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/Ш32024/0....дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж ******* ******* ******* /РД:......7/-ийг болон тус компанийн захирал Б....... нарыг эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: . үйл ажиллагаагаа явуулж байсан.

 ........

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1,9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ...........нарыг сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан И...........нарыг эрэн сурвалжилж, байрлаж буй, үйл ажиллагаа явуулж буй газар болон оршин сууж буй газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагчийн төлөөлөгч ......................-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ