Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0496

 

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0496

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эр********г, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ам*****а, хариуцагч Налайх дулааны станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****а нарыг оролцуулан Тэ****н к*******н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Налайх дулааны станц ТӨХК-д тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эр********г, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ам*****а, хариуцагч Налайх дулааны станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****а нарын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

1.    Тэ****н к*******н ХХК-ийн зүгээс Налайх дүүргийн газрын албанд хандаж ус дулаан дамжуулах төвийн шугам сүлжээний зориулалтаар 2014 оны А/158, 2015 оны А/86 дугаар захирамжуудын дагуу олгогдсон газар шугам сүлжээний зориулалтаар гэрчилгээ, кадастр гарах эсэх талаар дэлгэрэнгүй хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гаргах үүрэг хүлээнэ.

2.    Налайхын дулааны станц ТӨХК нь Тэ****н к*******н ХХК-ийн дээрх хүсэлтийн хариу албан бичгийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт маргаан бүхий ус дулаан дамжуулах төв, шугам сүлжээг төрийн өмчид бүртгэж авах хүсэлтийг хүргүүлэх үүрэг хүлээнэ.

3.    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Налайхын дулааны станц ТӨХК-иас бүрэн гүйцэд материалыг хүлээж авсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Жич: Хэрэв Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ус дулаан дамжуулах төвийн шугам сүлжээг тусгайлан эзэмшүүлэх гэрчилгээ, кадастр гаргах боломжтой хариу ирсэн тохиолдолд уг гэрчилгээ, кадастр гарсны дараа энэхүү гэрээний хоёр, гурав дахь заалт хэрэгжинэ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тэ****н к*******н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Налайх дулааны станц ТӨХК-д тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дугаар зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эр********г, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ам*****а, хариуцагч Налайх дулааны станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****а нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эр********г, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ам*****а, хариуцагч Налайх дулааны станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****а нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.4-т заасныг баримтлан Тэ****н к*******н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Налайх дулааны станц ТӨХК-д тус тус холбогдох ... Шинэ налайх хорооллын ус дулаан дамжуулах төвийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүлээн авахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА