Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03074

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/034

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* төвийн байр ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, овогт /РД ТИ90*******2793/-д холбогдох,

 

988,1.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц. нь "******* ББСБ ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 202225/19*******2 тоот "Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, энэхүү гэрээний үндсэн дээр 955,980.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 4.8 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 20******* оны 7 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар 988,1.97 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Ц.аас үндсэн зээлийн төлбөрт 738,941.36 төгрөг, үндсэн хүүний төлбөрт *******9,617.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 29,552.25 төгрөг, нийт 988,1.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: Ц. миний бие ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 988,1.97 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын *******-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.ад холбогдуулан 988,1.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 988,1.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын *******-ний өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 988,1.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын *******-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,264.66 төгрөгийн 50 хувь болох 14,132.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14,132.33 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 0200900941 тоот данснаас, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 14,132.33 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ