Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/03099

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 0******* өдөр

Дугаар 4/ШШ2024/0*******099

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ******* дугаар баг, *******д оршин суух, эрэгтэй, ******* овогт *******ийн ******* /РД *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоотод түр оршин суух, эмэгтэй, овогт ын /РД АЭ7*******061*******02/-д холбогдох,

28,*******57,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД ПН91120*******/,

Хариуцагч П.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын хугацаатай аман гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр хариуцагч П.д зээлдүүлж, 2022 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр нотариатч орж гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч П. нь утсаар холбогдохоор ах удахгүй мөнгийг чинь өгнө, та санаа зоволтгүй гэж хэлээд 2021 оноос хойш зээлсэн үндсэн зээлийн хүүнд 1,000,000 төгрөг өгсөн, түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй болно. Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.ы Архангай аймгийн Хотонт сум, 01 дүгээр баг, Хотонт Цагаан сүх гудамж, 6-04 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 202******* оны 11 дүгээр сарын *******0-ны өдрийн 129/ШЗ202*******/0*******257 дугаартай захирамжаар хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/00454 дугаартай шийдвэрээр П.ыг эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн *******0ё1-*******/22************** тоотоор түүний оршин суух хаягийг тогтоож өгсөн болно.

Иймд би П.аас үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын хугацаатай зээлийн хүү болох *******,250,000 төгрөгөөс 2021 онд зээлийн хүүнд өгсөн 1,000,000 төгрөгийг хасаж, нийт 2,250,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх нийт сарын хугацааны алданги 0.5 хувиар бодоход нийт 21,0*******7,500 төгрөг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 28,*******57,700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигч 2024 оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч минии бие нэхэмжлэлийн үнийн дүн болох 28,*******57,700 төгрөгийн ,*******57,700 төгрөгөөс татгалзаж байна.

Хариуцагч П. миний бие 10,000,000 төгрөгийг төлж барагдуулах болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч П. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 28,*******57,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч П.д холбогдох 28,*******57,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын ,*******57,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч П. нь төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар болон тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.*******, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч П. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч П.д холбогдох 28,*******57,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын ,*******57,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч П. нь төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас улсын тэмдэгтийн хураамжид 4,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

*******.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ