| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04320/И |
| Дугаар | 184/ШШ2024/03189 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03189
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 184/ШШ2024/03189 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт *******гийн ******* /РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай янан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ю.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.
нь:
Нэхэмжлэгч Ю.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны ******* дүгээр сараас 1995 оныг хүртэл хугацаанд Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Наранбилэг хоршоонд түүхий эдийн эрхлэгч /нярав/-ээр ажиллаж байсан. Одоо 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Нийгмийн даатгалын байгууллагад хандахад миний энэ хугацаанд ажиллаж байсан талаарх баримт архивт байхгүй тул шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд миний дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
нь:
Ю.******* 1990 оны ******* дүгээр сараас 1995 оныг хүртэл хугацаанд Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Наранбилэг хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Ю.******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ю.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ю.******* нь 1990 оны ******* дүгээр сараас 1995 оныг хүртэл хугацаанд Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Наранбилэг хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан Төв аймгийн Баянчандмань ХАА-н ТМС-ийн захиргаанаас *******гийн *******эд 1980 оны 9 дүгээр сарын *******-ний өдөр олгосон 004908 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд,
1992 оны 5 дугаар сарын *******-ний өдөр хэрэглээний Наранбилэг Бүрэн бус хариуцлагатай хоршооноос н.*******ийг шагнасан баярын бичиг,
шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан А.Юмжирмаа /РД НР66061962/-гийн ...Төв аймгийн Өндөрширээт сумын Наранбилэг хоршоонд би худалдагчаар, Ю.******* түүхий эдийн няраваар ажиллаж байсан. Би 1984-2000 он хүртэл ажилласан. Ю.******* намайг ажилд орсноос хойш ажилд орсон, яг хэзээ орсныг нь санахгүй байна, 1998 он хүртэл ажилласан байх гэх,
Ц.Баясгалан /РД НН59050364/-гийн ...Би Төв аймгийн Өндөрширээт сумын Наранбилэг хоршоо хуучин нэрээр Өндөрширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид би ерөнхий эдийн засагчаар, Ю.******* түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1990 он хавьцаа Наранбилэг хоршоо болсон. Би 1988 оноос 1995 он хүртэл ажилласан. Намайг 1988 онд ажилд орох үед Ю.******* ажиллаж байсан. Би 1995 онд Улаанбаатар хот руу шилжих үед Ю.******* тухайн хоршоондоо ажиллаж байсан, хэдэн он хүртэл ажиллаж байсныг нь сайн мэдэхгүй байна. Бид хамт олноороо Төв номын сангийн урд авахуулсан фото зураг байх ёстой. Ю.******* ажлаа сайн хийдэг, дуулгавартай хүн байсан гэх мэдүүлгүүд болон тэдний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлын талаарх хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,
Нэхэмжлэгч Ю.*******, гэрчээр асуугдсан Ц.Баясгалан, А.Юмжирмаа нарын Наранбилэг хоршооны хамт олонтойгоо авахуулсан фото зураг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ийг 1990 оны ******* дүгээр сараас 1995 оныг хүртэл хугацаанд Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Наранбилэг хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ