| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04034/И |
| Дугаар | 184/ШШ2024/03253 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/03253
| 202******* оны 06 сарын 07 өдөр | Дугаар 18*******/ШШ202*******/03253 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо,*******, өөрийн байранд оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт гийн /РД /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,057,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ББСБ" нь 20******* оны 6 дугаар сарын 26-ны өдөр 069060110057 тоот зээлийн гэрээгээр Б.д 1,000,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй, 2******* сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны ******* дүгээр сарын 2*******-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.
Иймд хариуцагч нь 202******* оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээл 737,050 төгрөг, үндсэн хүү 1,092,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 218,207 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,057,207 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,057,207 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 6 сарын хугацаанд буюу сар бүрийн 17-ны өдөр 3*******2,868 төгрөгийг буюу 202******* оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөгийг эргэн төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содномпил шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 2,057,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 2,057,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, 202******* оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 7*******.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содномпил, хариуцагч Б. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 2,057,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч,
202******* оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөг,
202******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3*******2,868 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******7,870 төгрөгийн 50 хувь болох 23,935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 23,935 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 1002009009*******1 тоот данснаас, хариуцагч Б.ас улсын тэмдэгтийн хураамжид 23,935 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ