| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04215/И |
| Дугаар | 184/ШШ2024/03255 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/03255
| 2024 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 184/ШШ2024/032************** | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, Эрх чөлөөний талбай-*******, ******* ******* давхар *******0******* тоотод оршин байх, РД 606272*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, овогт ын /РД /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт **************6,6*******1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н. /РД / нь 20******* оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд 11769 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, *******0,000 төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 28,800 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.
Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний ******* дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.
Гэтэл зээлдэгч Н. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.
2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 309,898 төгрөг, шимтгэл үлдэгдэл 18,*******94 төгрөг, хүүгийн үлдэгдэл 228,1*******9 төгрөг, нийт **************6,6*******1 төгрөг байх тул хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,3*******0 төгрөгийн хамт гаргуулна гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н. миний бие ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн **************6,6*******1 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мөнгөн дүнг 3 хувааж
2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр *******6,6*******1 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан **************6,6*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн **************6,6*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр *******6,6*******1 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа, хариуцагч Н. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн **************6,6*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр *******6,6*******1 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,3*******0 төгрөгийн *******0 хувь болох 8,67******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8,67******* төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 8,67******* төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ