| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04003/И |
| Дугаар | 184/ШШ2024/03256 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/03256
| 2************** оны 06 сарын 07 өдөр | Дугаар 18*******/ШШ2**************/03256 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХХК /Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Нарны зам 8/1, ******* ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ын /РД ИЦ8**************2*******01/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 710,658 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь 20******* оны 12 дугаар сарын 16-ны өдөр "*******" ХХК-тай *******12-0018 дугаар "зээлийн гэрээ байгуулж, 1,099,900 төгрөгийг, жилийн 36% хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч *******" ХХК-иас олгосон зээлээр "Сайн интернэшнл" ХХК-аас А52 гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, зээлийн гэрээ байгуулсан өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлж барагдуулаагүй.
Зээлийн гэрээний 2.1,10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 буюу түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, зээлийн төлбөр төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тул ноцтой зөрчил болно.
Зээлийн гэрээний 3.*******.*******-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 2******* дүгээр зүйлийн 2*******,3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд зээлийн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн зээлдүүлэгч нэг талын санаачлаагаар гэрээг цуцалсан тохиолдолд үүссэн үр дагавар хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна. Энэхүү зээлдэгчийн зээлийн гэрээний зөрчил нь зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна.
2************** оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 695,*******63 төгрөг, төлөх ёстой хүү 695,*******63.00 төгрөг, нотариатын зардал 1*******,500 төгрөг, нийт 710,658,00 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуул шүүхэд гаргасан хүсэлтдээ: овогтой нь зээлийн гэрээний үүрэгт 710,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус банк бус санхүүгийн байгууллагад бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.д холбогдуулан 710,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуул нь хариуцагч С.д холбогдох 710,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 7*******.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуулын татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуулын хариуцагч С.д холбогдох 710,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,606 төгрөгийн 50 хувь болох 10,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 10,803 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 10*******009009*******1 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ