| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04324/И |
| Дугаар | 184/ШШ2024/03437 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/03437
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 184/ШШ2024/03437 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* ******* давхар **************а тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны тоотод оршин суух, эрэгтэй, овогт гийн /РД /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,8*******0,729.9******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л. нь манай компанитай 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр L10**************004 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дүгээр зүйлийн .*******-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Л.ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 77*******340*******18 дугаартай зээлийн дансны дугаартай, 386,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.******* хувийн хүүтэй зээлдэгчийн 420*******274*******2 банкны тоот дансанд,
2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 77*******340*******03 дугаартай зээлийн дансны дугаартай, 370,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.******* хувийн хүүтэй зээлдэгчийн 420*******274*******2 банкны тоот дансанд,
2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 770072*******986 дугаартай зээлийн дансны дугаартай, 446,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.******* хувийн хүүтэй зээлдэгчийн 420*******274*******2 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2022 оны 3 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 332,1*******9.*******2 төгрөг, шимтгэл 23,000 төгрөг, үндсэн хүү 1*******2,884.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,*******76.87 төгрөг, нийт *******38,620.78 төгрөг,
2.2022 оны 3 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 332,989.3******* төгрөг, шимтгэл 23,000 төгрөг, үндсэн хүү 1*******3,266.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,6*******3.26 төгрөг, нийт *******39,908.94 төгрөг,
3.2022 оны 02 дугаар сарын 03-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 44*******,891.42 төгрөг, шимтгэл 28,200 төгрөг, үндсэн хүү 242,174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 48,434.81 төгрөг, нийт 764,700.23 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,*******00 төгрөг.
Иймд хариуцагч Л.аас нийт 1,8*******0,729.9******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой Poket аппликейшнээс зээл авсан нь үнэн.
2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 6*******0,728.9******* төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан 1,8*******0,729.9******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,8*******0,729.9******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 6*******0,728.9******* төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Л. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,8*******0,729.9******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. хүлээн зөвшөөрч,
2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 6*******0,728.9******* төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,*******61 төгрөгийн *******0 хувь болох 22,280.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 22,280.******* төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 10020041 тоот данснаас, хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 22,280.******* төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ