| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04842/И |
| Дугаар | 184/ШШ2024/03439 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/03439
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 1*******4/ШШ2024/03439 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХХК /Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, *******, Жигжиджав 9/1, ******* давхарт оршин байх, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ын /РД /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******40,736.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь "Супер Лизинг" ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БЗГ22-0*******25 тоот зээлийн гэрээ байгуулж, *******99,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно.
2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 573,63*******.51 төгрөг, үндсэн хүү 219,*******45.******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,452.75 төгрөг, нотариатын зардал 6*******00 төгрөг, нийт: *******40,736.27 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Н. нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 567 хоногт хугацаа хэтэрсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага Н.гоос зээлийн гэрээний үүрэг болох *******40,736.27 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: овогтой миний бие "******* ХХК-ийн нэхэмжилсэн *******40,736.27 төгрөгийг хүлээн зөвшөөрч,
2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2*******0,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 2*******0,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр 2*******0,736.27 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан *******40,736.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******40,736.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2*******0,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 2*******0,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр 2*******0,736.27 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа, хариуцагч Н. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн *******40,736.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2*******0,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 2*******0,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр 2*******0,736.27 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,72******* төгрөгийн 50 хувь болох 12,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12,364 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Н.гоос улсын тэмдэгтийн хураамжид 12,364 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ