| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03491/И |
| Дугаар | 184/ШШ2024/03442 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/03442
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 1*******4/ШШ2024/03442 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХК /Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, *******, *******анд оршин байх, РД 25**************69*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, эрэгтэй, овогт /РД ХЗ*******40424*******2/,
Хариуцагч: дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, ******* дугаар байрны тоотод оршин суух, эрэгтэй, овогт /РД ХЗ**************0*********************9/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 39,969,920.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж., Ж. нар нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *******тай 14*******003*******906 тоот зээлийн гэрээг байгуулан, *******0,000,000 төгрөгийг 4******* сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан.
14*******003*******906 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 3,994,534.64 төгрөг, зээлийн хүүд 22,*******5*******,411. төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1*******5,339.*******6 эгрөгийг тус тус төлсөн.
Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 14*******003*******906 дугаартай зээлийн гэрээгээр үлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 143 хоног хугацаа хэтрүүлээд байна.
******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж зээл төлөх боломж олгож байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ санаатайгаар биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 14*******003*******906 дугаартай үндсэн зээлийн гэрээний *******.2 дахь заалтын дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 36,005,465.36 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын -ний өдрийн байдлаарх хүү 3,*******63,952.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,502.*******0 төгрөг, нийт 39,969,920.55 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Ж., Ж. нарын өмчлөлийн эрх бүхий дараах хөрөнгүүдийг барьцаалсан.
1.Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, 1*******140 Баянхошуу гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 62.31 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц /ГД-000906349, Y-22025149/
2.Хөдлөх эд хөрөнгө Япон суудлын авто машин, арлын дугаар JTEBU11FX*******0004052 Саарал өнгөтэй, Тоёота FJ Cruiser /ГД-02*******1062*******, УД 6*******-69 УБХ/
2/Хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Зохигч 2024 оны 5 дугаар сарын -ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: "*******" ХК-аас 2024 оны 3 дугаар сарын -ний өдөр Ж., Ж. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,969,920.55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Хариуцагч Ж., Ж. болон нэхэмжлэгч "*******" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадрал нар нь дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Үүнд:
1.Хариуцагч Ж., Ж. нар нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 39,969,920.55 төгрөгийг
2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 5,000,000төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 тегрег,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 4,969,920.55 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов.
2.Зээлийн төлбөрийг *******ны 50019093 тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь "Ж. зээл төлөлт" гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 909*******-2226 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.
3.Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд *******ны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулж,
14*******003*******906 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Ж., Ж. нарын өмчлөлийн эрх бүхий дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:
1.Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, 1*******140 Баянхошуу гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 62.31 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц /ГД-000906349, Ү-22025149/
2.Хөдлөх эд хөрөнгө-Япон суудлын авто машин арлын дугаар:JTEBU11FX*******0004052 Саарал өнгөтэй, Тоёота FJ Cruiser /ГД-02*******1062*******, УД- 6*******-69 УБХ/
Гэрээ байгуулсан нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадрал, хариуцагч Ж., Ж. гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ж., Ж. нарт холбогдуулан 39,969,920.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХК-ийн 39,969,920.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж., Ж. нар нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 5,000,000төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 тегрег,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 4,969,920.55 төгрөгийг тус тус төлөх, дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн бус, дутуу төлсөн тохиолдолд хариуцагч Ж.ын өмчлөл, эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, 1*******140, Баянхошуу гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, 62.31 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, /ГД-000906349, Ү-22025149/,
Япон улсад үйлдвэрлэсэн арлын дугаар JTEBU11FX*******0004052, саарал өнгөтэй, Тоёота FJ Cruiser маркийн ГД-02*******1062*******, УД- 6*******-69 УБХ улсын дугаартай суудлын автомашин зэрэг хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэл хангуулахөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, *******4.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадрал, хариуцагч Ж., Ж. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн 39,969,920.55 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж., Ж. нар нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 5,000,000төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 тегрег,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,
2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр 4,969,920.55 төгрөгийг тус тус төлөх, дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн бус, дутуу төлсөн тохиолдолд хариуцагч Ж.ын өмчлөл, эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, 1*******140, Баянхошуу гудамж, ******* дугаар байрны ******* тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, 62.31 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, /ГД-000906349, Ү-22025149/,
Япон улсад үйлдвэрлэсэн арлын дугаар JTEBU11FX*******0004052, саарал өнгөтэй, Тоёота FJ Cruiser маркийн ГД-02*******1062*******, УД- 6*******-69 УБХ улсын дугаартай суудлын автомашин зэрэг хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42*******,000 төгрөгийн 50 хувь болох 214,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 214,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Ж., Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид 214,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ