Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03443

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03443

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

Нэхэмжлэгч: ******* ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* оффисын ******* тоотод оршин байх, РД 605*******62/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамжны тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт ийн /РД ИГ93*******2106/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,553,062.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "*******" ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21090457 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,499,900 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн интернэшнл" ХХК-аас UE43T522AUXCE загварын зурагт худалдан авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 3.2, 7.2-т дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг хариуцагч үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,367,087.34 төгрөг, төлөх ёстой хүү 1,062,510.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******4,964.66 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 2,553,062.24 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* ХХК-аас нэхэмжилсэн 2,553,062.24 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан 2,553,062.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2,553,062.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагч Н. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2,553,062.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,799 төгрөгийн 50 хувь болох 27,899.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 27,899.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 27,899.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ