| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/05108/И |
| Дугаар | 184/ШШ2024/03444 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/03444
| 2024 оны 0 сарын 14 өдөр | Дугаар 1*******4/ШШ2024/03444 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, *******, дугаар байрны 7 тоотод оршин суух, эрэгтэй, овогт гийн /РД УУ910*******2534/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 325,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "*******" ХХК нь овогтой тай 2022 оны ******* дугаар сарын 0*******-ний өдөр 10231 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1.2023 оны ******* дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, .9 хувийн хүүтэй, 213209153 тоот зээлийг ХААН банк дахь 5072150207 тоот дансанд,
2.2023 оны ******* дугаар сарын 0-ны өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, .9 хувийн хүүтэй, 213209179 тоот зээлийг ХААН банк дахь 5072150207 тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар
1.213209153 тоот зээл 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дуусч 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 2******* хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 23******* + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 1,40 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг нийт хүү 1,40 төгрөг, нийт дүн 12,40 төгрөг,
2.z13209179 тоот зээл 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусч 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 27 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 237 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 1,410 тегрег + шимтгэл 1,000 төгрөг нийт хүү 1,410 төгрөг, нийт дүн 12,410 төгрөг болсон тул нийт 325,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. миний бие ******* ХХК-аас нэхэмжилсэн 325,050 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 0-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.ад холбогдуулан 325,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн 325,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь 2024 оны 7 дугаар сарын 0-ны өдөр төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир, хариуцагч Б. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 325,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь 2024 оны 7 дугаар сарын 0-ны өдөр төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,402 төгрөгийн 50 хувь болох 5,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5,201 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 5,201 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ