Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03445

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1*******4/ШШ2024/03445

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* давхар ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, *******, ******* дүгээр байрны 0******* тоотод оршин суух, эрэгтэй, овогт гийн /РД /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 539,501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь овогтой тай 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1159 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1.2022 оны 11дүгээр сарын 29-ний өдөр 250,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 6.65 хувийн хүүтэй, z12219455 тоот зээлийг ХААН банк дахь 5057401466 тоот дансанд,

2.2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 265,000 төгрөгийг, 45 хоногийн хугацаатай, 6.4 хувийн хүүтэй, 21264*******09******* тоот зээлийг ХААН банк дахь 5057401466 тоот дансанд,

3.2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 130,000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 5.9 хувийн хүүтэй, z000004151 тоот зээлийг ХААН банк дахь 5057401466 тоот дансанд,

4.2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 75,903 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5.9 хувийн хүүтэй, 2000012520 тоот зээлийг ХААН банк дахь 5057401466 тоот дансанд,

5.2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 76,000 төгрөгийг, 90 хоногийн хугацаатай, 5.65 хувийн хүүтэй, 2000050770 тоот зээлийг ХААН банк дахь 5057401466 тоот дансанд зээлдэгч А. нь шилжүүлэн авсан.

Хариуцагч А. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар:

1.z12219455 тоот зээл 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 102,3*******0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 147,620 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 527 хоног/зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 167 + 5 удаагийн сунгалтаар 300 хоног/-ийн хүү 210,400 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 136,120 төгрөгийг хасаж нийт хүү 74,2*******0 төгрөг, нийт дүн 221,901 төгрөг

2.z1264*******09******* тоот зээл 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусч үндсэн зээлээс 150,929 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 114,071 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 465 хоног/зээлийн гэрээний 45 + хугацаа хэтэрсэн 60 + ******* удаагийн сунгалтаар 360 хоног/-ийн хүү 172,961 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 157,630 төгрөгийг хасаж нийт хүү 15,331 төгрөг, нийт дүн 129,402 төгрөг

3.z000004151 тоот зээл 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дуусч үндсэн зээлээс 60,913 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 69,0*******7 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 237 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 27 + 6 удаагийн сунгалтаар 1*******0 хоног/-ийн хүү 44,66******* төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 40,1*******4 төгрөгийг хасаж нийт хүү 4,4*******4 төгрөг, нийт дүн 73,571 төгрөг

4.z000012520 тоот зээл 2024 оны 4 сарын 26-ний өдөр дуусч үндсэн зээлээс 35,565 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 40,33******* төгрөг, нийт идэвхтэй ашигласан 223 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 13+ 6 удаагийн сунгалтаар 1*******0 хоног/-ийн хүү 25,102 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 22,4*******4 төгрөгийг хасаж нийт хүү 2,61******* төгрөг, нийт дүн 42,956 төгрөг

5.z000050770 тоот зээл 2024 оны 1 сарын 13-ний өдөр дуусч үндсэн зээлээс 11,931 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 64,069 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 177 хоног/зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 117+0 удаагийн сунгалтаар -30 хоног/-ийн хүү 23,919 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 16,317 төгрөгийг хасаж нийт хүү 7,602 төгрөг, нийт дүн 71,671 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 435,1*******6 төгрөг, нийт хүү 104,315 төгрөг, бүгд нийлээд 539,501 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир би нэхэмжлэлийн шаардлагын 341,927 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197,574 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна.

Гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир, хариуцагч А. гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.ад холбогдуулан 539,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир нь хариуцагч А.ад холбогдох 539,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 341,927 төгрөгөөс татгалзаж, үлдэх 197,574 төгрөгийг хариуцагч А. нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир, хариуцагч А. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Очир нь хариуцагч А.ад холбогдох 539,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 341,927 төгрөгөөс татгалзаж, үлдэх 197,574 төгрөгийг хариуцагч А. нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,*******36 төгрөгийн 50 хувь болох *******,41******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******,41******* төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид *******,41******* төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ