Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03449

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар *******4/ШШ2024/03449

Улаанбаатар хот

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

Нэхэмжлэгч: ******* ХХК /Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* ******* давхар *******0******* тоотод оршин байх, РД 606272*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, гийн т холбогдох,

 

116,8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М. (РД УП9*******0127*******1) нь 20******* оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд *******763 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, *******0,000 төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 6,400 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх" 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт "Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний ******* дугаар зүйлийн 1.******* дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.

Гэтэл зээлдэгч М. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.

2024 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл *******0,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 6,400 төгрөг, хүүгийн үлдэгдэл *******9,738 төгрөг, нийт 116,8 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,**************0 төгрөгний хамт гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй М.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага бүхий 116,8 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.т холбогдуулан 116,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа нь хариуцагч М.т холбогдох 116,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаагийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхаа нь хариуцагч М.т холбогдох 116,8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,**************0 төгрөгийн *******0 хувь болох 2,27******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2,27******* төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ