Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр

Улсын яллагч Э.Бадрал

Шүүгдэгч эгмэд, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эгмэд, нарт холбогдох эрүүгийн 1711000000122 дугаартай хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч ГвБ: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 сарын 26-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 41а гудамж, 770 тоот оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /

 

2. Шүүгдэгч Г,Ц: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 сарын 6-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Сэлбэ 3 дугаар гудамж 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /

 

Шүүгдэгч эгмэд, Г.Б нар нь 2017 оны 9 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 3-22 тоот хашааны гадна М.Хаш-Эрдэнийг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар, баруун хацар, эрүү, хүзүү, буруун бугалга, зүүн бугуйнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч эгмэдээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 9 сарын 11-ний өдөр 11 цагийн үед найз Батцэнгэлийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо халуун усны газрын бохир соруулах гээд явж байсан чинь тэр халуун усны газар руу чигээрээ ордог ганц гудамжны үзүүрт нэг цагаан өнгийн приус-30 маркийн автомашин зам хаагаад тавьчихсан байсан, цонхоор нь харсан чинь нэг утасны дугаар байсан тэгээд утас руу нь 14-15 удаа залгаад утсаа авахгүй байсан болохоор түүний арын гудамжаар олон дахин маневар хийж байгаад халуун усны газар руу очиж бохироо соруулчихаад гарах гэсэн чинь мөн нөгөө л цагаан приус зогсож байсан. Тэгээд анх орж ирсэн арын гудамжаар буцаад гарах гэтэл багтаж гарч чадаагүй өөр гарах гудамж байгаагүй болохоор нөгөө приус машин зогсож байсан гудамжаар гарахаас өөр аргагүй болж 2-3 удаа утас руу нь залгаад хүлээгээд зогсож байтал 30 минутын дараа нөгөө приусийн жолоочийн утсаар нэг эмэгтэй хүн залгаж хэн бэ? гэхээр нь машинаа холдуулаад өгөөчээ энэ гудамжаар том машинтай гарах гэсэн чинь багтахгүй байна гэсэн чинь нилээн дурамчхан байдалтай аан за за гээд утсаа салгасан. Тэгээд дахиад 15 минут орчим хүлээсэн энэ хооронд манай найз Батцэнгэл гарч яваад тэр машины жолоочийг сурагласан чинь тэр гудамжны дэлгүүрийн эгч хэлэхдээ наад машин чинь байнга ингээд тавьчихаад хэл ам татлаад байдаг юм эзэн нь хойд талын нийтийн байранд байдаг гэсэн тэгээд нэг цэнхэр цамцтай залуу гарч ирээд машины хажууд зогсоод байхаар нь манай найз Батцэнгэл очиж уулзаад бид 2 чамайг бараг 2 цаг хүлээлээ, бид 2 маш яаруу ажилтай явдаг хүмүүс болохоор хэцүү байна гэсэн чинь та 2 битгий хэл энэ гудамжаар бүхэл бүтэн шалаанз машин гарах гэж намайг 3-4 цаг хүлээдэг юм. Та 2 урд юмуу хойд гудамжаар гар би явах болоогүй байна надад гарах ажил ч байхгүй тойроод гар, баасны харууд минь гэж хийдэг ажлаар минь доромжилоод байсан болохоор манай найз Батцэнгэл машинаасаа тросс гаргаж ирээд машиныг чинь өөрийнхөө машинаас аргамжиж байгаад ачигч дуудаж ачуулна гээд машины дугуй руу нь хальт оосорлоход та нар муу сайн пизданууд гэж найз бид хоёрын ам руу салаавч гаргаад манай найз Батцэнгэлийн толгой руу 4 удаа гараараа цохиж авахаар нь би очиж салгах үед нөгөө залуугийн хажууд байсан эхнэр нь газраас чулуу авч манай найз Батцэнгэлийг цохисон. Тэгээд би эхнэрийг нь түлхсэн чинь нөгөө залуу миний толгойн зүүн хэсэг рүү цохиж, миний хүзүүнд байсан монетан гинжийг тасдаж өмсөж байсан майкийг урж хаясан этгээд Батцэнгэлтэй зууралдаж авахад эмэгтэй гарч ирээд салгах гэтэл нөгөө залуу нүүр рүү нь мангасдаж унагааж Батцэнгэлийн эмзэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би тэсэлгүй нүүрэн тус газар руу нь гараараа цохисон тэгээд удалгүй цагдаа ирсэн.. гэсэн мэдүүлэг /хх-36-37/

 

Шүүгдэгч Г.Батцэнгэлээс мөрдөн байцаалт болон шүүхий хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 9 сарын 11-ний өдөр 11 цагийн үед найз Цэгмэдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо  халуун усны газрын бохир соруулах гээд явж байсан чинь  гудамжны үзүүрт нэг цагаан өнгийн приус-30 маркын автомашин зам хаагаад тавьчихсан байсан. Тэгээд утасны дугаар байна уу гээд харсан чинь урд талын салхины шилний цаана  утасны дугаар байхаар нь тэр дугаар руу нь 10-аад  удаа залгаад утсаа авахгүй байсан болохоор нь хойд талых нь нарийхан  гудамжаар тойрч ороод халуун усны бохир соруулчихаад гарч ирсэн гудамжаараа гарах гэтэл багтахгүй болохоор нь буцаж ухраад нөгөө машин тавьсан байсан гудамжиндаа ирсэн чинь нөгөө  цагаан өнгийн приус яг хэвээрээ гудамж тагласан зогсож байсан тэгэхээр нь аргаа бараад утас руу дахин залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь буугаад ойр хавийн айлуудаас асуусан мэдэхгүй гэхээр нь хажууд нь байрлах дэлгүүрийн эгчээс ороод энэ машины жолооч хаана амьдардаг вэ гэхэд нийтийн байранд амьдардаг байхаа наад машин чинь байнга энд зам хаагаад тавьчихдаг юм манай борлуулалтын машин орж гарахад маш хүндрэлтэй байдаг юм гэж ярьж байсан. Тэгээд зогсож байтал нөгөө машины хажууд нэг цэнхэр цамцтай залуу зогсож байхаар нь чи энэ приус машины жолооч мөн үү гэсэн чинь тийм байна тэгээд яасан гээд хэгжүүрхээд байхаар нь чи утсаа авахгүй яасан юм гэж хэлээд маргалдсан чинь баасны харууд минь чаддаг юм бол тойроод гарахгүй юу би угаасаа ингэж тавьдаг юм гээд байхаар нь тэгвэл би чамайг явуулахгүй ачдаг машин дуудана гэж хэлээд машинаасаа тросс гаргаж ирээд дугуйнаас нь хальт оосорлочихоод хэсэг маргалдаж байгаад больчихоод троссоо аваад машин руу явж байтал нөгөө залуу араас ирж хэрүүл хийж байгаад толгойн дагз хэсэг рүү цохиж хальт зодоон болоод салцгаасан .. гэсэн мэдүүлэг /хх-34/

 

Хохирогч М.Хаш-Эрдэнээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн : ..Би 2017 оны 9 сарын 11-ний 12 цаг 20 минутын үед гар утсаа харсан чинь нэг танихгүй дугаараас 3 удаа залгасан байхаар нь эргэж залгахад машинаа холдуулаад өгөөч машин гаргах гэсэн юм гэхээр нь машинаа холдуулах гээд гарч ирсэн чинь машины толь гадагшаа дэлгэгдчихсэн байхаар нь тэгшилчихээд зогсож байсан чинь нэг туранхай залуу хүрч ирээд чи энэ машины жолооч мөн үү гэхээр нь тийм байна одоо машинаа холдууллаа гэхэд наад батерейгаа аваад зайл том машин гарах гээд багтахгүй байна, одоо наад машиныг чинь холбож шатаана гэх зэргээр янз бүрээр доромжлоод байхар машинаасаа тросс гаргаж ирээд машины дугуйнаас уяаад байхаар нь боль гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгээд хамт явж байсан залуу нь машинаасаа нэг төмөр гаргаж ирээд машиныг чинь хэмхэлж хаяна, шил толийг нь хагалана гээд байхаар нь хүний эд хөрөнгөд халдах хуультай шүү гэж хэлэхэд тэгвэл чамайг ална гээд барьчихсан байсан төмрөөрөө миний гар руу цохихоор нь би хөдлөөгүй дахиад намайг есөн шидээр доромжилоод байхаар нь нэг туранхай залууг нь нүүр рүү нь түлхсэн чинь барьсан байсан троссоороо миний нүүр рүү шавхуурдахаар нь яг хааш нь цохьсоноо санахгүй байна ямар ч байсан цохиод тэрнээс хойш бужигналдаад намайг хэдэн талаас цохиод байсан. Тэгээд туранхай залуутай барьцалдаад зогсож байсан чинь хамт явж байсан махлагдуу залуу хүрч ирээд миний баруун нүд рүү өшиглөчихсөн тэгээд хэсэг зууралдаад зогсож байсан цагдаа ирсэн.. гэсэн мэдүүлэг. /хх-10/

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹11573 дугаартай дүгнэлтэнд: .. М.Хаш-Эрдэний биед дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар, баруун хацар, эрүү, хүзүү, баруун бугалга, зүүн бугуйнд цус хуралт, зулгарал зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлт. /хх 23-24/

Шүүгдэгч эгмэдийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Шүүгдэгч Г.Ба иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч эгмэд, нар нь 2017 оны 9 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд тасганы 3-22 тоот хашааны гадна хохирогч М.Хаш-Эрдэнийг авто машинаа зөв байрлуулсангүй, зам тавьж өгсөнгүй гэж маргалдан бүлэглэн зодож биед нь дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар, баруун хацар, эрүү, хүзүү, баруун бугалга, зүүн бугуйнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болон нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч эгмэд, нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн тэднийг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч эгмэд, нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч эгмэд, нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт нарыг Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч эгмэд, нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч эгмэд, нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч эгмэд, нар нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч эгмэд, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч эгмэд, Г.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР