Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0631

 

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0631

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Д*****ь г***д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******доос ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******д шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Д*****ь г***д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4862 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас СУУ-2019/05-16 дугаартай Савласан ундны ус нийлүүлэх /багц 1,2/ тендерийн багц 2 дээр нь Д*****ь г***д ХХК-тай гэрээлэхээр мэдэгдэл ирүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хууль болон итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4862 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д*****ь г***д ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан ...Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4862 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******дод нэхэмжлэгч Д*****ь г***д ХХК-ийн захирал Б.На******гээс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай 55/19 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******д нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******дод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

              Иймд Д*****ь г***д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох ...Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4862 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д*****ь г***д ХХК-аас Сангийн яаманд холбогдуулан гаргасан ...Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4862 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ             Ц.ОДМАА