Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0639

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0639

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Г*****т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөлийн барилгын ажлын үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*****т ХХК-ийн гүйцэтгэх захирал М.На*****таас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай Г*****т ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19/169 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөлийн барилгын ажлын үнэлгээний хороонд холбогдуулан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөлийн барилгын ажлын үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгаж өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл цаашид уг асуудлаар маргаан гаргах шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу Г*****т ХХК-аас Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөлийн барилгын ажлын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ...Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөлийн барилгын ажлын үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г*****т ХХК-ийн гүйцэтгэх захирал М.На*****таас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г*****т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөлийн барилгын ажлын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ...Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөлийн барилгын ажлын үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Г*****т ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г*****т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА