| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00191/И |
| Дугаар | 156/ШШ2024/00251 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00251
2024 05 14 156/ШШ2024/00251
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00191/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Ш.Б
Хариуцагч: Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: 4 847 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр миний эзэмшдэг ... ХЭН улсын дугаартай приус-20 маркийн машиныг З К ББСБ барьцаанд тавиулж 3 000 000 төгрөг гаргуулан 1 500 000 төгрөгөөр хуваан авч зээлийн хугацаанд буцаан төлөхөөр тохиролцож зээл авсан. Зээл төлөх хугацаан хэтэрч машин хураагдахад хүрсэн учир би өөрийн зээлээ хүүтэй нь төлж дуусгасан. Иймд Б.М 1 500 000 төгрөг, хүү 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гоо сайхны хагалгаанд орно 800 000 төгрөг зээлчих халамжаас зээл аваад өгнө гэж аваад одоог хүртэл өгөөгүй. 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 28-ны хооронд бага сагаар цувуулж нийт 2 610 000 төгрөгийг зээлж аваад 1 261 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдлийг одоо хүртэл өгөөгүй байна. Иймд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр сургуулийн хүүхдийнхээ хувцсыг бэлдэх зорилгоор 600 000 төгрөг зээл аваад өгөөгүй. Иймд Б.М нийт 3 498 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтдээ: ... Б.М нь 2022 оны 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд надаас увуулж цувуулж олон удаа нийт 2 610 000 төгрөгийг аваад 1 261 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 1 349 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд Б.М 1 349 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Б-ын ын нэхэмжилсэн 1 750 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б-ын нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Би хариуцагч Б.М 4 847 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо 3 097 000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл 1 750 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. М шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж, төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б-ын нь хариуцагч Б.М т холбогдуулан 4 847 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Б-ын нь 3 097 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.М нь 1 750 000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 452 төгрөгийн 53 726 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 53 726 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3 097 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.М нь 1 750 000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 250 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 452 төгрөгийн 53 726 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 53 726 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ