Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00252

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14 156/ШШ2024/00252

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2022/00201/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал,

Нэхэмжлэгч: Н К ББСБ ХХК

Хариуцагч: М.Д

Нэхэмжлэлийн шаардлага: 7 743 179.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...иргэн М.Д нь 2022 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Iphone-13рго mах загварын гар утас худалдан авах зориулалтаар №3Г202205-810 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,790,000 /хоёр сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийн зээлийг Iphone 13 promax гар утас худалдан авах зориулалтаар, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №3Г202302-0040 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 4,980,000 /Дөрвөн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг Samsung S22 ultra, Watch4 загварын гар утас болон бугуйн цаг худалдан авах зориулалтаар тус тус зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2023 оны А-106-298 дугаар тушаалаар баталсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын дагуу бодож, батлагдсан хуваарийн дагуу №3Г202205-810 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт нь 2022 оны 06-р сарын 18-нд 156,000 төгрөг, 2022 оны 07-р сарын 17-нд 156,000 төгрөг 2022 оны 08-р сарын 17-нд 156,000 төгрөг, 2022 оны 09-р сарын 17-нд 156,000 төгрөг, 2022 оны 10-р сарын 17-нд 156,000 төгрөг, 2022 оны 11-р сарын 14-нд 156,000 төгрөг, 2022 оны 12-р сарын 17-нд 156,000 төгрөг, 2023 оны 01-р сарын 18-нд 156,000 төгрөг, 2023 оны 02-р сарын 18-нд 157,000 төгрөг, 2023 оны 04-р сарын 21-нд 157,000 төгрөг, 2023 оны 06-р сарын 21-нд 489,420 төгрөг, 2024 оны 03-р сарын 06-нд 400,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ оны 04-р сарын 11-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй нийт 31 хоногийн хугацаа хэтрэлттэй. №31202302-0040 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт нь 2023 оны 03-р сарын 07-нд 306,900 төгрөг, 2023 оны 04-р сарын 04-нд 306,870 төгрөг, 2023 оны 06-р сарын 21- нд 530,580 төгрөг тус тус төлсөн байна. Энэ оны 04-р сарын 11-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй нийт 295 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлээ төлөхийг утсан харилцаагаар холбогдож зээлийн эргэн төлөлт хийхийг удаа дараа сануулж, төлбөрийн мэдээллийг өгөх гэхэд зээлдэгч М.Д ын утас холбогдохгүй ээжтэй нь ярихад хүү ирээгүй байгаа ирэхээр нь холбож өгнө, сошиал хаягаар нь зээлдэгчид зээлийн мэдээллийг хүргүүлэхэд удахгүй наад зээлийг чинь төлнө, цалингийн зээл хөөцөлдөж байна гэх мэт худал мэдээлэл өгсөн нөхцөл нь хугацаа хэтрэлтэд хүрсэн байна. Иймд М.Д тай байгуулсан №ЗГ2022205-810 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1 408 742.72 төгрөг, зээлийн хүү 41 638.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 336.67 төгрөг, нийт 1 458 762.74 төгрөг, №ЗГ202302-0040 дугаартай гэрээг мөн цуцалж, 2024 оны 4 дугар сарын 11-ний өрийн байдлаар зээлийн үлдэгдэл 4 502 685.35 төгрөг, зээлийн хүү 1 484 775.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 296 955.18 төгрөг, нийт 6 284 416.44 төгрөг, нийт 7 743 179.18 төгрөгийг М.Д аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би Н К ББСБ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 7 743 179.18 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 000 төгрөг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 179.18 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, 7 743 179.18 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н К ББСБ ХХК нь хариуцагч М.Д т холбогдуулан 7 743 179.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д нь 7 743 179.18 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 000 төгрөг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 179.18 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 841 төгрөгийн 69 420 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 69 420 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч М.Д нь төлбөр 7 743 179.18 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 000 төгрөг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дотор 2 581 179.18 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 841 төгрөгийн 69 420 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 69 420 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ