Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00253

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14 156/ШШ2024/00253

  

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00205/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Л.Ц ,

Хариуцагч: М.Э ,

Нэхэмжлэлийн шаардлага: 118 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 118 000 төгрөгийн бараа зээлдэж аваад төлөөгүй байна. Иймд М.Э гаас барааны үнэ 118 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М.Э гаас 118 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч М.Э д холбогдуулан 118 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Ц гийн нэхэмжлэлийн шаардлага 118 000 төгрөгийг хариуцагч М.Э нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Л.Ц гийн нэхэмжлэлтэй, М.Э д холбогдох, 118 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2 275 төгрөг, төрийн сангаас 2 275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ