| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00223/И |
| Дугаар | 156/ШШ2024/00254 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00254
2024 05 14 156/ШШ2024/00254
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00223/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Г.Г ,
Хариуцагч: Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г нь Дуулга нэртэй харуул хамгаалалтын албанд ажиллаж байхдааХ М барилгын компани барьж байгаа дулааны цахилгаан станцын объектыг манаж байсан. 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажилласан хөдөлмөрийн хөлс 800 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Г нь нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би цалингийн үлдэгдэл 800 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо Дуулга хамгаалалтын албатай эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь Ч.Б-д холбогдуулан 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх тул хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар Г.Г ийн нэхэмжлэлтэй, Ч.Б-өд холбогдох, 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийн 11 875 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчдод захирамжийг танилцуулахыг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд үүрэг болгосугай.
4. Нэхэмжлэгч нь энэ асудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах гаргах, энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ