Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2024/00255

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14 156/ШШ2024/00255

  

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00205/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Л.Ц ,

Хариуцагч: Д.Л

Нэхэмжлэлийн шаардлага: 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Л нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөгийн бараа зээлдэж аваад төлөөгүй. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээл 300 000 төгрөгийг төлсөн. Хүү 150 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Д.Л аас 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.Л аас 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Д.Л д холбогдуулан 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ц гийн нэхэмжлэлийн шаардлага 150 000 төгрөгийг хариуцагч Д.Л нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Д.Ц гийн нэхэмжлэлтэй, Д.Л д холбогдох, 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2 575 төгрөг, төрийн сангаас 2 575 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

 

 

ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ