Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2024/00268

 

 

 

 

 

 

 

2024 05 27 156/ШШ2024/00268

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00243/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ш Д Ц.-ийн нэхэмжлэлтэй,  төрөлт тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1961 оны 8 дугаар сарын 11-ний өдөрД-ийн 6 дахь охин болж Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Миний төрсний гэрчилгээний эхийн нэр гэсэн хэсэгт бага зэрэг норсон учир шинэ гэрчилгээ авах шаардлагатай болсон. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэс миний төрсний гэрчилгээг хүчингүй гэж хэлсэн. Би шинээр авах гэтэл Улсын бүртгэлийн архивд миний төрөлтийн талаарх мэдээлэл байхгүй байна гэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. 1961 онд авсан төрсний гэрчилгээг хүчингүй гэсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу шинэ төрсний гэрчилгээ өгнө гэсэн тул шүүхэд хандаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь Ц Д-, эх Д Г нараас 1961 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т заасан Онцгой ажиллагааны журмаар хяна шийдвэрлэх хэрэг ба хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т заасан төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал зэргийг шийдвэрлэхээр хуульчилсан байх тул иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах нотлох бариматнд үндэслэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. №91 дугаартай ...Д Ц , эмэгтэй, 1961 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-р тал/,

2. Ш Д Ц.-ийн /РД:.../ иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4 -р тал/,

3. Ш Д Ц.-ийн /РД:.../ иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5-р тал/,

4. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/276 дугаартай албан бичиг /хх-ийн 10-р тал/,

5. Хэнтий аймгийн Биндэр сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай албан бичиг /хх-ийн 11-р тал/,

6. Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128 дугаартай албан бичиг /хх-ийн 12-р тал/,

7. Дорнод аймгийн Баян-Уул сумын 4-р багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай албан бичиг /хх-ийн 13-р тал/,

8. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 03-02/2774 дугаартай ...2010 оны улсын тооллогын бүртгэлийн 72 дугаар хуудсанд өрхийн тэргүүнД-ийн Ц эмэгтэй, 1961 оны 8 дугаар сард төрсөн гэх лавлагаа /хх-ийн 14-р тал/,

9. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03-02/2749 дугаартай ...1989 оны улсын тооллого, эхнэр/нөхөр Д-ийн Ц , нас: 27, эмэгтэй гэх лавлагаа /хх-ийн 15-р тал/,

10. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03-02/2748 дугаартай ...2000 оны улсын тооллого, тэргүүлэгч өөрөө Д-ийн Ц , төрсөн он:1961 оны 8 сар, нас 38, эмэгтэй гэх лавлагаа /хх-ийн 16-р тал/,

11. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02/540 дугаартай албан бичиг /хх-ийн 21-р тал/,

12. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03-02/2924 дугаартай ...1989 оны улсын тооллого, эхнэр/нөхөр Д Б , нас 20, эмэгтэй, охин/хүү Э.О , нас 0, эмэгтэй, эх/эцэг Ц Д-, нас 66, эрэгтэй, тэргүүлэгч өөрөө Д-ийн Э, нас:24, эрэгтэй гэх лавлагаа /хх-ийн 22-р тал/,

13. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03-02/2925 дугаартай ...2000 оны улсын тооллого, тэргүүлэгч өөрөө Д-ийн Ц , төрсөн он 1961 оны 8 сар, нас 38, эмэгтэй, охин,хүү Б.Т , төрсөн он 1984 оны 12 дугаар сар, нас 15, эмэгтэй, охин/хүү Б.З, төрсөн он 1991 оны 2 сар, нас 8, эрэгтэй гэх лавлагаа /хх-ийн 23-р тал/,

14. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03-02/2926 дугаартай ...1956 оны улсын тооллого, өрхийн тэргүүн А.Д, нас 45, эмэгтэй, Ц Д-, нас 35, эрэгтэй гэх лавлагаа /хх-ийн 24-р тал/,

15. Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03-02/2927 дугаартай ...1956 оны улсын тооллого, өрхийн тэргүүн Д Г , нас 27, эмэгтэй, эцэг Базарын Цэдэв, нас 67, охин Д-ийн Л, нас 7, эмэгтэй, хүү Д-ийн Э, нас 3, эрэгтэй, хүү Д-ийн Д, нас 0, эрэгтэй, дүү Д.Б, нас 18 гэх лавлагаа /хх-ийн 25-р тал/,

16. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 1/323 дугаартай албан бичиг /хх-ийн 29-р тал/,

17. Ц Д-ийн ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 30-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д-ийн Ц нь Ц Д-, эх Д Г нараас 1961 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Ц Д-, эх Д Г нараас 1961 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ