| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2019/0097/З |
| Дугаар | 128/ШШ2019/0711 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2019/0711
| 2019 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 128/ШШ2019/0711 | Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Я.На*******агийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Со*******раас ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Со*******р шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж буй Я.На*******агийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулж тэтгэвэр олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор хандсан билээ. Я.На*******агийн Нийгмийн даатгалын ерөнхий газартай эвлэрэх, захиргааны байгуулалгатай харилцан зөвшилцөж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.На*******агаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэн Я.На*******а миний тэтгэвэр олголтыг зогсоосон шийдвэр, эс үйлдэхүйг хүчингүй болгуулж, олгогдоогүй хугацаа буюу 2018 оны 2 дугаар сараас 12 сар буюу сар бүрийн 250.000 төгрөг, нийт 2.761.000 төгрөгийн тэтгэврийг, олгогдоогүй хугацааны хоног тутамд тооцох алдангийн хамт нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Со*******рт нэхэмжлэгч Я.На*******а нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэл олгохдоо нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Со*******р нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Со*******р Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.
Иймд Я.На*******агийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэн Я.На*******а миний тэтгэвэр олголтыг зогсоосон шийдвэр, эс үйлдэхүйг хүчингүй болгуулж, олгогдоогүй хугацаа буюу 2018 оны 2 дугаар сараас 12 сар буюу сар бүрийн 250.000 төгрөг, нийт 2.761.000 төгрөгийн тэтгэврийг, олгогдоогүй хугацааны хоног тутамд тооцох алдангийн хамт нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.На*******агаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэн Я.На*******а миний тэтгэвэр олголтыг зогсоосон шийдвэр, эс үйлдэхүйг хүчингүй болгуулж, олгогдоогүй хугацаа буюу 2018 оны 2 дугаар сараас 12 сар буюу сар бүрийн 250.000 төгрөг, нийт 2.761.000 төгрөгийн тэтгэврийг, олгогдоогүй хугацааны хоног тутамд тооцох алдангийн хамт нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Я.На*******агаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА