Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2024/00270

 

 

 

 

 

 

 

 

2024 05 27 156/ШШ2024/00270

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00203/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Боржигон овогт Д.Ш  нэхэмжлэлтэй,  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Ш нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд 1981 оны 2 дугаар сарын 01-ны өдрөөс 1982 оны 4 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод тракторын курст суралцаж төссөн. 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ажилд орж нэгдлийн аж ахуйн хэсэгт туслах ажилтан, сүү тосны заводод тос цохигч зэрэг ажил хийж байгаад, тракторын жолоочоор Улаан-Од нэгдлийн тариа бригадад ажиллаж байгаад 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Д.Ш нь 1990-2000 он хүртэл нийгмийн даатгалын баталгаажилтын хуудас авсан. Гэхдээ нэхэмжлэгч нь 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 158 тоот тушаалаар 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаан-Од нэгдлийн тариа бригадад тракторчнаар ажиллаж байсан гэх тушаал нөхөн гаргуулсан байна лээ. Тус тушаалаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдэж, 158 тоот тушаал хэрэгт хавсаргагдсан байгаа. Д.Ш нь 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарыг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд туслах ажилтан, тос цохигч, тракторчин зэрэг ажлуудыг хийж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Ш нь 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд туслах ажилтан, тос цохигч, тракторчинаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 3/29 дугаартай тодорхойлолт /хх-ийн 4-р тал/,

2. Д.Ш ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/,

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 8/91 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/,

4. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08/1223 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/,

5. Д.Ш ын нэр дээр 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн №01296611 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,

6. Д.Ш ын нэр дээр №181000478 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,

7. Н.Шагдаржавын нэр дээрх №188552 дугаартай 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-10-р тал/,

8. Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай Завод тасгийн ажилчид томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,

9. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-р тал/,

10. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 80 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-р тал/,

11. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1990 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Амралтын хуваарь батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14-15-р тал/,

12. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 158 дугаартай Ажилд орсныг нөхөн сэргээх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16-р тал/,

13. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-р тал/,

14. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 8/64 дугаартай Н.Шагдаржавын нэр дээрх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-р тал/,

15. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 293 дугаартай шүүхийн шийдвэр /хх-ийн 19-23-р тал/,

16. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХЭ03 дугаартай Д.Ш аас Д.Г т олгосон итгэмжлэл /хх-ийн 24-р тал/,

17. Хэнтий аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-1 (A) маягтын хуулбар /хх-ийн 27-р тал/ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Д.Ш нь 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд тракторчин, тос цохигчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Д Ш  /РД:.../-г 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд малчнаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд тракторчин, тос цохигчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ