| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00241/И |
| Дугаар | 156/ШШ2024/00286 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 156/ШШ2024/00286
2024 05 31 156/ШШ2024/00286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00241/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Галшар сумын... оршин суух, Ханан овогт Л.Б ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Л.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд Галшар суманд төрсөн. 1984-1989 онд Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж, 1989 оны 9 дүгээр сараас 1991 оны 9 сарыг хүртэл Дорнод аймгийн Сүмбэрийн заставд 0132 дугаар ангид алба хаасан. Цэргээс ирээд аав, ээж, дүүгийн хамтаар мал маллаж байгаад 1999 оны 10 дугаар сард гэр бүлтэй болж хувийн малаа өдийг хүртэл маллаж байна. Ажиллаж байсан байдал маань баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн улмаас шүүхэд хандаж байна. Иймд намайг 1991 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарыг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Ариун бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож, тэтгэвэр авах гэж байгаа тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Архиваас ажилд томилсон, чөлөөлсөн тушаал гараагүй. Иймд намайг 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 1968 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн. 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Ариун бригадад малчнаар ажиллаж, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ малчнаар ажилласан. Одоо хөдөлмөрийн чадвараа алдаж, хувь тогтоолгож, тэтгэвэрт орох гэж байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Архиваас чөлөөлсөн тушаал гараагүй, мөн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул Л.Б-ын 1984 оноос 1989 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч нь 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагч Л.Б-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай Л.Б-ын оршин суух тодорхойлолт (хх-ийн 4 тал),
3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 08/3328 дугаартай ...Л.Б нь 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0132 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн н/301 дугаартай тушаалаар халагджээ... гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн (хх-ийн 5 тал),
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/185 дугаартай ...Буянт-Оргил нэгдлийн 1984-1988 оны удирдлагын, 1988-1989 оны санхүүгийн баримтад Л.Б-т холбогдох баримт гараагүй болно гэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),
5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/92 дугаартай Л.Б-ын нэр дээрх Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1985 оны 1-2, 4-8 дугаар сар, 11-12 дугаар сар, 1986 оны 1-12 дугаар сар, 1987 оны 1-3, 5-9, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
6. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-9 тал),
7. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-0, ажилладаг байгууллага-Буянт-Оргил, ажилд орсон-1984 он, эрхэлдэг ажил-хоньчин гэжээ (хх-ийн 12 тал),
8. Гэрч Д.С-ын шүүхэд өгсөн ...Би 1984-1997 оныг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан. Л.Б нь 1984 оноос 1994 оныг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Буянт-Оргил нэгдэл 1993 онд хувьчлагдаж Буянт-Оргил компани болсон. Нэгдлийн даргаар Дэрийлаа гэж хүн ажиллаж байсан. Бид нэг нутаг усны тус бие биеэ сайн мэднэ. Л.Б нь нэгдэлд малчнаас өөр ажил эрхэлж байгаагүй. 1989-1991 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдлийн үхэрчнээр ажиллаж байсан. Нэгдэлд хувьчлагдсанаас хойш Буянт-Оргил компанид хоньчноор 1997 оныг хүртэл ажиллаж байгаад хувийн аж ахуйтан болж, одоо хуваариа мал маллаж амьдарч байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 15 тал),
9. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08/116 дугаартай Л.Б-ын нэр дээрх Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984 оны 10, 12 дугаар сар, 1985 оны 2, 5, 7-8, 10-11 дүгээр сар, 1986 оны 1-12 дугаар сар, 1987 оны 1-9, 12 дугаар сар, 1988 оны 1-4, 6-7, 9, 11-12 дугаар сар, 1989 оны 1-10 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал),
10. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24-25 тал),
11. Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил ХК-ийн захирлын зөвлөлийн 1992 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай Мал аж ахуйн хэсэг, хэсгийн зарим малчид, ажилчдын ажлыг дүгнэж байр эзлүүлж шагнах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 26 тал),
12. 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хувьсгалын 71 жилийн ойн наадмаар хэсгийн ажлыг дүгнэсэн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 26 тал),
13. 1992 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Ардын хувьсгалын 71 жилийн ойн наадмаар Буянт-Оргил ХК-аас шагнагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 27 тал),
14. 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Л.Б-аас Б.Ж д олгосон итгэмжлэл (хх-ийн 28 тал),
15. Гэрч Н.Бын шүүхэд өгсөн ...Би 1984-1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд манаачаар ажиллаж байсан. Л.Б нь 1984 оноос хойш Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1990 оныг хүртэл малчнаар ажилласан. Л.Б нь нэгдэлд мал хариулахаас өөр ажил эрхэлж байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 29 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Л.Б-ыг 1984-1989 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/185 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.Б-тай хамт ажиллаж байсан гэх Д.С-, Н.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Д.С- нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984-1989 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Н.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1984-1989 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай Малчид ажилчин албан хаагчдад мал өгөх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичигдсэн Л.Б-ын нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 12/ боловсрол-бүрэн бус дунд, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, мэргэжил-0, ажилладаг байгууллага-Буянт-Оргил, ажилд орсон он-1984, цех бригад-Арвин, эрхэлдэг ажил-хоньчин гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр ажиллаж байсан нь нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Л.Б-ын 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ханан овогт Л.Б-ыг 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА