| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00240/И |
| Дугаар | 156/ШШ2024/00287 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 156/ШШ2024/00287
2024 05 31 156/ШШ2024/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00240/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, Ж.М ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.М нь 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ж.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Хэнтий аймгийн Бэрхийн ЕБС-ийн 10 дугаар анги төгсөөд Бэрхийн сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажилд орж байсан. 2001 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл асрагчаар тасралтгүй ажилласан. 2001 оны 9 дүгээр сард УБ хотын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сувилахуйн сургуульд суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Иймд намайг 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зурхайч овогтой Ж.М нь Хэнтий аймгийн Бэрхийн ерөнхий боловсролын сургуулийг 10-р анги төгсөж, Бэрхийн сум дундын эмнэлэгт 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл асрагчаар тасралтгүй ажилласан. 2001 оны 09 сард Улаанбаатар хотын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Сувилахуйн сургуульд суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Иймд Ж.М ыг 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ж.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
2. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ж.М аас Л.Ц д олгосон итгэмжлэл (хх-ийн 4 тал),
3. №68 дугаартай Б.Д-гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),
4. №1/95 дугаартай Б.Д-гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
5. №2/151 дугаартай Б.Д-гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
6. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №380456 дугаартай 1990 оны 10 дугаар сард нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-9 тал),
7. Бэрх хотын захирагчийн албанаас олгосон өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),
8. ЭМШУИС-ийн №04/12 дугаартай хүндэт өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),
9. Бэрх хорооны сум дундын Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас 1988 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон дурсамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),
10. СДНЭ-н ҮЭ-н салбараас олгосон ...М танд байгууллагын 2 сарын социалист уралдаанд 1-р байр эзэлсэн тул дурсгав гэх бичилттэй дурсгалын бичиг (хх-ийн 13 тал),
11. Хэнтий Бэрхийн сум дундын Нэгдсэн эмнэлгийн даргын 25 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд түр авах, ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14 тал),
12. БСДЭ-ийн 1987 оны 12 дугаар сарын ажилчдын илүү цагийн хөлсний хүснэгтэд, хүснэгтийн 12 дугаарт М гэх бичилттэй материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 тал),
13. БСДЭ-ийн 1988 оны цалингийн хүснэгтэд М гэх бичилттэй хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 16 тал),
14. Ажилчдын илүү цагийн хөлс олгох 12 дугаар сарын хүснэгт, хүснэгтийн 12 дугаарт М гэх бичилттэй материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 17 тал),
15. БСДЭ-ийн 1988 оны 1 дүгээр сарын ажилчдын илүү цагийн хөлс олгох хүснэгт, хүснэгтийн 13 дугаарт М гэх бичилттэй материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 18-19 тал),
16. БСДЭ-ийн 1988 оны 1 сарын ажилын цагийн балансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 тал),
17. БСДЭ-ийн 1988 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгт, хүснэгтийн 7 дугаарт М гэх бичилттэй материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 21 тал),
18. БСДЭ-ийн 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгт, хүснэгтийн 5 дугаарт М гэх бичилттэй материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 22 тал),
19. БСДЭ-ийн 1988 оны 2 сарын ажлын цагийн балансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 23 тал),
20. БСДЭ-ийн 1988 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгт, хүснэгтийн 1 дугаарт М гэх бичилттэй материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24 тал),
21. БСДЭ-ийн 1988 оны 3 сарын ажилын цагийн балансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 25 тал),
22. БСДЭ-ийн 1988 оны ажилчдын цалингийн тооцооны хүснэгт, хүснэгтийн 30 дугаарт М гэх бичилттэй бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 26-27 тал),
23. БСДЭ-ийн 1989 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ажлын цагийн хүснэгт, хүснэгтийн 17 дугаарт М гэх бичилттэй тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 28-29 тал),
24. БСДЭ-ийн 1989 оны 7 дугаар сарын ажилчдын ажлын цагийн хүснэгт, хүснэгтийн 17 дугаарт М гэх бичилттэй тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 30 тал),
25. БСДЭ-ийн 1989 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ажлын цагийн хүснэгт, хүснэгтийн 4 дугаарт М гэх бичилттэй тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 31-33 тал),
26. БСДЭ-ийн 1990 оны 6 дугаар сарын ажилчдын ажлын цагийн хүснэгт, хүснэгтийн 18 дугаарт М гэх бичилттэй тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 34-37 тал),
27. БСДЭ-ийн 1991 оны 3 дугаар сарын ажилчдын ажлын цалингийн тооцооны хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 38 тал),
28. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарыг 18-ны 8/20 дугаарт ...Бэрхийн хорооны сум дундын нэгдсэн эмнэлгийн 1992 оноос өмнөх удирдлагын баримт шилжиж ирээгүй бөгөөд 1996, 1998, 2000 оны удирдлагын баримтад Ж.М д холбогдох баримт гараагүй болно гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 39 тал),
29. Хэнтий аймгийн Бэрхийн хорооны сум дундын эмнэлгийн даргын 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 40 тал),
30. Хэнтий аймгийн Бэрхийн хорооны сум дундын эмнэлгийн даргын 1993 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 41 тал),
31. Хэнтий аймгийн Бэрхийн хорооны сум дундын эмнэлгийн даргын 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 42 тал),
32. Хэнтий аймгийн Бэрхийн хорооны сум дундын эмнэлгийн даргын 1995 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 43 тал),
33. Хэнтий аймгийн Бэрхийн хорооны сум дундын эмнэлгийн даргын 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Чөлөө олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 44 тал),
34. Бэрх хотын Нийгмийн эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Шагнах урамшуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 45-46 тал),
35. Бэрх хотын Нийгмийн эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн 2001 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 47-48 тал),
36. Хүсэлт гаргагчийн нэр дээрх ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 52 тал)
37. 1990, 1999 онд авахуулсан гэх гэрэл зургууд (хх-ийн 56-57 тал),
38. Гэрч Б.О ийн шүүхэд өгсөн ...Би 1979 оны 2000 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрх тосгоны сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Ж.М нь 1987 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны сум дундын эмнэлэгт асрагчаар ажилд орж байсан. Би 2000 онд Хэнтий аймаг руу шилжсэн. Тэр үед Ж.М Бэрхийн эмнэлэгтээ ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 62 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ж.М ы 1987-2001 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8/20 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнийг 1987 онд Хэнтий аймгийн Бэрхийн сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан БСДЭ-ийн 1987 оны 12 дугаар сарын ажилчдын илүү цагийн хөлсний хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 тал), Ж.М ы нэр дээрх ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд (хх-ийн 52 тал) ажилладаг байгууллага-Сум дундын нэгдсэн эмнэлэг, ажилд орсон он-1987, эрхэлдэг ажил-асрагч, ажил эрхэлж эхэлсэн он-1987 гэж тэмдэглэгдсэн байдлаар нотлогдож байна.
Мөн шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан гэх Б.О , Т.О нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээр нь Хэнтий аймгийн Бэрхийн сум дундын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ажиллаж байхдаа хамт олноороо авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 56/, гэрч Т.О ийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 66/-уудаар нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг хэрэгт баримтаар үнэлсэн болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ж.М ы 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул уг хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь 1995 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд нэрийн данс бий болж тэтгэврийн даатгалд даатгуулсан иргэнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээж, уг дансанд даатгуулагчийн даатгалын шимтгэл, хүүг тооцох, нэрийн данснаас тэтгэвэр тогтоон олгох болж программчлагдсан. Иймд ямар үндэслэлээр 1995 оноос 2001 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох гэж буй нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж энэхүү хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн түүний нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ... регистрийн дугаартай, Зурхайч овогт Ж.М ыг 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох эрхийг нээлттэй үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА