| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00251/И |
| Дугаар | 156/ШШ2024/00292 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00292
2023 06 05 156/ШШ2024/00292
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2023/00251/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... тоотод байрлах, Т Ф ББСБ ХХК,
Хариуцагч Хэнтий аймгийн... тоотод оршин суух, Т.Х ,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,134,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь хариуцагч Т.Г-д холбогдуулан 1,134,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Г- нь тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 220616-389559 тоот зээлийн дугаартай 600,000 төгрөгийн зээлийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Т.Г- нь зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй, шаардлага тавихад биелүүлэхгүй, 454 хоногийн хугацаа хэтрээд байна. Т.Г- нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 569,622 төгрөг, үндсэн зээлийн хүү 464,902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,744 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Т.Г-аас 1,134,268 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т.Г- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т Ф ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 1,134,268 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь хариуцагч Т.Г-д холбогдуулан 1,134,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 1,134,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Г- нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Т.Г- нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,886 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Г-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,134,268 /нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг хариуцагч Т.Г- нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,773 /гучин нэгэн мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,886 /арван таван мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,886 /арван таван мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Г- нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА