Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00293

 

2024 06 05 156/ШШ2024/00293

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

156/2024/00273/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... оршин суух, Боржигон овогт А.Л ,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, Батсайханы Баасанжав,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 төгрөг, 25 кг силкон гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Б.Б т холбогдуулан 1,000,000 төгрөг, 25 кг хэвийн силикон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч А.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан боловч ээж Ц.О-ийн Хаан банкны ... дугаарын данснаас 5300914892 тоот дансны эзэмшигч Б.Б руу шилжүүлсэн. Сар болгон 100,000, 200,000 төгрөгөөр өгөөд 200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд дахин 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрөө бичгээр 800,000 төгрөг 5060005514 тоот өөрийн дансанд шилжүүлэн зээлж авсан. Нийт 1,000,000 төгрөгийг өгөх боловч өдийг хүртэл өгөхгүй байна. Анх бичгээр гэрээ хийхдээ 25 кг хэвийн силикон, 25 кг цемент өгнө гэсэн юм. Дараагийн зээлийн мөнгөнд 3х3 харьцаатай асар өгнө, нэмэлтээр 12 жилийн хэв өгнө гэж тохиролцсон. 3х3 харьцаатай асар, 12 жилийн хэвээ өгсөн. Гэвч зээлсэн мөнгө хугацаанд нь төлөөгүй. Иймд Б.Б аас 1,000,000 төгрөг, 25 кг хэвийн силикон гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөг, 25 кг силиконыг өгөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Б.Б т холбогдуулан 1,000,000 төгрөг, 25 кг хэвийн силикон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Л гийн шүүхэд гаргасан 1,000,000 төгрөг, 25 кг хэвийн силикон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Б.Б нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Л д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Л гийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөг, 25 кг хэвийн силикон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Л д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА