| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00286/И |
| Дугаар | 156/ШШ2024/00294 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00294
2024 06 05 156/ШШ2024/00294
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00286/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...байрлах, С ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, Х.Т ,
Нэхэмжлэлийн шаардлага: 841,755 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х.Т од холбогдуулан 841,755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Т нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дараа төлбөрт Postpaid soyombo 40 (6,0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж ... дугаарын эзэмшигч болсон. 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Samsung A03 маркийн гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр худалдан авсан. Х.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж ... дугаарын 2024 оны 2 дугаар сарын байдлаарх төлбөр 471,255 төгрөг, мөн 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарыг хүртэлх гар утасны лизинг болон ярианы төлбөрийн үлдэгдэл 365,000 төгрөг, нийт 836,255 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөрөө төлөхийг сануулж мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд Х.Т оос нийт 841,755 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Х.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 841,755 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х.Т од холбогдуулан 841,755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд гаргасан 841,755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Х.Т нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,376 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Т оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжилсэн 841,755 /найман зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг хариуцагч Х.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,376 /арван хоёр мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12,376 /арван хоёр мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Т нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА