Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00295

 

2024 06 05 156/ШШ2024/00295

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2024/00275/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ... оршин суухС.С

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: С.С ,

Гэрч Ү.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Хүсэлт гаргагч С.С нь 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны газарт залгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч С.С нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд Хэнтий аймагт төрсөн. 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлгийн асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны залгагчаар ажиллаж байсан. Би 1990 онд хүүхэд төрүүлээд буцаад ажилд орсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил маань баталгаажаагүй.

Иймд намайг 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлгийн асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч С.С нь 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлгийн асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны залгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай албан бичиг (хх-ийн 3 тал),

2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/303 дугаартай ...Холбооны газрын 1988-1990 оны удирдлагын, 1991-1992 оны санхүүгийн баримтад С.С д холбогдох баримт гараагүй болно гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/172 дугаартай С.С ийн Батноров сумын Хүн эмнэлэгт 1987 оны 7-12 дугаар сар, 1988 оны 11-12 дугаар сар, 1989 оны 1, 5 дугаар сар, 1990 оны 1-5, 10-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

4. Батноров хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай Ажилд авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),

5. Холбооны яамны харьяа Хэнтий аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаартай Зарим эрхлэгч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

6. Холбооны яамны харьяа Хэнтий аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

7. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №1814000631 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

8. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №0035844 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

9. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

10. Хүсэлт гаргагчийн нэр дээрх №189266 дугаартай 1988, 1992 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),

11. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 12 дугаар 25-ны өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-үгүй, ажилладаг байгууллага-Холбооны салбар, ажилд орсон-1988 он, эрхэлдэг ажил-залгагч гэжээ (хх-ийн 16 тал),

12. Гэрч З.Н-ын шүүхэд өгсөн ... Би 1971 оноос 2004 оныг хүртэл Хэнтийн аймгийн Батноров сумын Эрүүл мэндийн төвд сувилагч, бага эмч, бригадын бага эмчээр тус тус ажиллаж байсан. С.С нь 10 дугаар ангиа төгсөөд 1987 онд Хэнтийн аймгийн Батноров сумын Эрүүл мэндийн төвд үйлчлэгч, асрагчаар ажилд орж байсан. 1989 оныг хүртэл ажиллаж байгаад Холбооны газар луу шилжсэн. Би тухайн үед сувилагчаар ажиллаж байсан. Бид 1987-1989 онд хамт ажиллаж байсан нь үнэн. С.С 1989 оноос хойш Холбооны газарт 1992 оныг хүртэл Батноров сумын Холбооны газарт ажилласан... гэх мэдүүлэг (хх-ийн 21 тал)  зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч С.С ийн 1987-1992 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/303 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр С.С тэй хамт ажиллаж байсан гэх З.Н-, Ү.Ганзориг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч З.Н- нь Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлэгт 1987-1992 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх 1971 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ү.Ганзориг нь Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны газарт 1988-1992 онд ажиллаж байсан болох нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичигдсэн хүсэлт гаргагчийн нэр дээрх хэрэгт авагдсан ХААТР-1 маягтад /хх-ийн 16/ боловсрол-бүрэн дунд, нийгмийн бүлэг-ажилчин, мэргэжил-үгүй, ажилладаг байгууллага-Холбооны салбар, ажилд орсон он-1988, цех бригад-0, эрхэлдэг ажил-залгагч гэж бичигдсэнээс үзэхэд тэрээр 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны газарт залгагчаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч С.С ийн 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны газарт залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Лозвоо овогт С.С /РД:.../-ийг 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын Холбооны газарт залгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА