Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2024/00317

 

 

 

 

 

 

2024 06 18 156/ШШ2024/00317

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00204/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2012 оноос хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд 2013 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр том охин А.Хулан, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* нар нь төрсөн. Бидний том охин А.Хулан нь 2016 онд өвчний учир нас барсан. Эхнэр ******* бид хоёр зан харилцааны хувьд таарамжгүй болж 2017 оноос тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд охин ******* нь 2018 оноос өнөөдрийг хүртэл миний асрамжид байгаа. Охин ******* нь миний асрамжид байх хугацаандаа ээж *******тай байнгын харилцаа холбоотой байдаг, миний бие түүнийг хүссэн үед нь эх ******* руу явуулдаг. ******* нь одоо өөр хүнтэй гэр бүл болж тухайн хүнийхээ 2 хүүхдийг төрүүлсэн. Охин *******ын эх Ариунжаргал нь охин *******ын асрамжийг над дээр үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн бөгөөд бид охин *******ын асрамжид харилцан тохиролцсон болно. Тиймээс охин *******ын асрамжийг эцэг ******* дээр тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тэй 2012 онд танилцаж, том охин А.Хулан 2013 онд, бага охин Хонгорзул 2014 онд төрсөн. Том охин Хулан маань 2016 онд нас барсан. Бид гэр бүлийн таарамжгүй байдлаас болж 2017 оноос тусдаа амьдрах болсон. Одоо би гэр бүлтэй болж 2 хүүхэдтэй болсон. Бага охин Хонгорзул маань аав Болор-Эрдэнийн асрамжид байдаг ба цаашид аавынх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдардсан, тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин ******* төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчлан зохицуулсан.

Охин ******* нь эх ******* овоглодог боловч түүнийг эцэг ******* нь асран хамгаалж өсгөж байгаа нь хэрэгт цугларсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд охин *******ын эцэг нь ******* мөн болохыг тогтоож, эцэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин *******ын эцэг нь ******* ******* болохыг тогтоож, охин *******ыг эцэг ******* асрамжид үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ОТГОНЖАРГАЛ