| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00296/И |
| Дугаар | 156/ШШ2024/00298 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2024/00298
2024 06 06 156/ШШ2024/00298
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00296/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг, ... тоотод оршин суух, Д.Г ,
Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, О.Н ,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Н нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр оюутантай гэж өөрийн охин Л.С дансаар 1,100,000 төгрөгийг зээлж авсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд О.Н гээс 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Л.Н д холбогдуулан 1,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Г ийн шүүхэд гаргасан 1,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Н нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч О.Н нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Н гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г ийн нэхэмжилсэн 1,100,000 /нэг сая нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Н нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 /гучин мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,475 /арван таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Н гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15,475 /арван таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Н нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА