Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 469

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Шүүгдэгч Б.П, Г.Эрдэнэбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бямбацогт, Б.Пүрэвбаатар нарт холбогдох эрүүгийн 1711007300146 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Боржигон овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 6 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Монгол Солонгосын политехникийн коллежид багш ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалааны 1-4 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 27а-25 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй РД/

 

Шүүгдэгч: Дархад овогт Б.П Монгол Улсын иргэн, 1996 оны 11 сарын 28-ны өдөр Дархан Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто машины засвар ашиглалт оношилгоо мэргэжилтэй, “Кар Старс” засварын газар сэлбэгийн борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Мебелийн 12-8 тоотод оршин суух хаягтай , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  

Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 6 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Кар Старс” компаний авто засварын газарт Б.Пүрэвбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.П нь 2017 оны 6 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Кар Старс” компаний авто засварын газарт Б.Бямбацогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бям мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 6 сарын 29-ний өдөр сургууль амарчихсан байсан учраас би мэргэжлээрээ буюу авто засварын газар ажиллаж байгаад цайны цагаараа цайндаа ороод байж байгаад ширээн дээрээс юм авах гээд гараа сунгахдаа санамсаргүй байдлаар би Пүрэвбаатарыг түлхэж таарсан. Тэгсэн чинь Пүрэвбаатар намайг “яаж байна пизда чинь” гэхээр нь би юу гэнээ гэсэн чинь юу ч гэсэн яадаг юм пизда минь гээд байхаар нь би барьж байсан талхаа тавьчихаад юу гээд байгаа юм бэ гээд толгойгоороо тулаад түлхсэн чинь зөрүүлээд миний зүүн шанаа руу Пүрэвбаатар 2 удаа цохисон. Тэгсэн чинь манай ажлыхан салгасан. Тэгээд арваад минутын дараа би буцаж ороод Пүрэвбаатартай юм ярих гэсэн чинь Пүрэвбаатар намайг амжихгүй шүү гээд байхаар нь би нэг удаа баруун шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь манай ажлын Содном салгасан. Тэгээд орой 23 цагийн үед ажил тарах үеэр эвлэрэх санаатай уулзъя гэсэн чинь Пүрэвбаатар би чамтай уулзаж яадаг юм зүгээр байгаарай гөлөг минь гээд байсан. Тэгэхлээр нь би тэгвэл хоёулаа ийшээ яваад уулзаадахъя гэсэн чинь намайг шууд түлхээд надтай барьцалдаад авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад ноцолдоод газар унасан. Тэгээд газар унахад би Пүрэвбаатарын толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд Хүрэлбаатар ирж салгасан. Тэгээд босч ирсээд Пүрэвбаатар намайг хэл амаар доромжлоод үгээр идээд чи муу гөлөг яаж явахаараа ингэж явдаг юм гээд над дээр ирээд миний хамар руу цохисон. Тэгэхлээр нь би дахиад зууралдаад газар унасан. Тэгээд зууралдаж байхад Пүрэвбаатар миний цээж рүү өвдөглөөд толгой руу 2 удаа цохисон. Тэгсэн Хүрэлбаатар Пүрэвбаатарыг салгаад авсан.. гэсэн мэдүүлэг /хх-23/

Шүүгдэгч, хохирогч Б.Пүрс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 6 сарын 29-ний өдөр би “Кар стар” авто машин засварын газар ажил үүргээ гүйцэтгэж дуусаад өдрийн цайндаа орох гээд цайгаа хийж авч байтал надтай хамт ажилладаг Бямбацогт нь алив чи холдож бай гээд намайг түлхээд ороод ирэхээр нь би та чинь ямар сонин юм бэ, би цай хийж авч байна гэсэн чинь чи яасан хэгжүүн юм бэ их том болчихжээ гэсэн. Тэгээд зогсож байсан чинь миний хоолой руу гараараа 2 удаа цохиход нь юу ч хэлэлгүй зогсож байсан чинь дахин миний хамар руу толгойгоороо мөргөж хөлийн шилбэ рүү өшиглөхөд нь би урдаас нь барьж аваад зууралдахад хажууд байсан хүмүүс салгасан тэгээд байж байтал дахиад над руу ирээд өмссөн байсан ажлын хувцас урж гинж, тасалсан бас ажил тарах үед намайг хүлээж байгаад хоёулаа зодолдъё гээд намайг хоргоогоод явуулахгүй нүүр рүү 2 даа цохиж боож, унагааж байгаад өшиглөж зодсон, тэгээд хамт явах гэж байсан засварчин ах салгасан.. гэсэн мэдүүлэг /хх 19-20/

Гэрч Б.Батдэлгэрээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би “Кар старс” ХХК-д няраваар ажилладаг. Тэгээд хэрэг болдог өдөр би бараа аваачиж өгсөн. Тухайн үед ажилчид өдрийн цайндаа орж байсан. Тэгээд цайндаа орж байгаад юунаас болсныг нь мэдээгүй, Пүрэвбаатар, Бямбацогт нар хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгэхэд засварчинаар ажилд орсон Содном гэх залуу тэр хоёрыг салгасан. Тухайн үед Бямбацогт, Пүрэвбаатарын шилбэ рүү өшиглөөд авч байгаа харагдсан. Харин Бямбацогтыг Пүрэвбаатар гараараа толгой руу нь цохиж байсан. Тэрнээс хойш орой ажил тарах үед бас тэр хоёр зодолдсон гэдгийг маргааш нь ажил дээрээ сонссон.. гэсэн мэдүүлэг /хх 74/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹8516 дугаартай дүгнэлтэнд: ..Б.Пүр тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлт /хх 31/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹8520 дугаартай дүгнэлтэнд: ..Б.Бян биед дух, баруун мөр, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлт. /хх 36/.

Шүүгдэгч Б.мбацогтыня иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-62/, ажлын газрын тодорхойлолт /хх 63-65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/, Шүүгдэгч Б.Пүрэвбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-51/, Сургуулийн тодорхойлолт /хх-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар 2017 оны 6 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Кар Старс” компаний авто засварын газарт сэлбэгийн борлуулагч ажилтай шүүгдэгч Б. механик, засварчин ажилтай шүүгдэгч Б.Бя нар маргалдаж хоорондоо зодолдон бие биедээ гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан болох тогтоодсон бөгөөд шүүгдэгч нар шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

Прокуророос шүүгдэгч нарт тус тус 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч тэдгээрийн үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх хугацаанд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бябацогт, Б.Пүрэвбаатар нарт сонсгосон ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Бямбацогт, Б.Пүрэвбаатар нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр гарган шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Бямбацогт, Б.Пүрэвбаатар нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хоорондоо сайн дураараа эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, талаарх хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн тул шүүх шүүгдэгч Б. нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бямбацогт, Б.Пүрэвбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.7 дугаар зүйлийн 3.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР