Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2024/00105

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар оршин суух хаягтай Ш овогт Ч.А нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие нь 1986 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникумыг малын эмчээр төгсөж ирээд Завхан аймгийн Баянхайрхан суманд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан. Мөн Завхан аймгийн Асгат сумын яслид ажиллаж байсан. Энэ онуудын тушаал шийдвэр олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Завхан аймгийн Баянхайрхан сумын мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн Асгат сумын яслид 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ч.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Ань Завхан аймгийн Баянхайрхан сумын мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн Асгат сумын яслид сувилагчаар 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн техникумоос 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чулууны Алтанхуягт нээн олгож, ажлын тухай мэдээлэлд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Алтанбулагийн ХААн техникум төгсөж ХАА-н яамны хувиараар ирсэн тул Завхан аймгийн Баянхайрхан суманд малын бага эмчаар томилон ажиллуулав. ...1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянхайрхан сумын мал эмнэлгийн тасгийн саниторчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Асгат сумын Яслид сувилагчаар авч ажиллуулав. 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Асгат сумын Яслийн сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв...” гэж бичиж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Хүүхэд саатуулах газар 1992 оны 03 дугаар сар ******* сарын  цалин 840 гэсэн цалингийн хүснэгтийн хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...нөхөр М.Д 1963 онд төрсөн нас , халх, ажилчин, сумын ХБ ангид, барааны нярав, боловсрол бүрэн дунд, өдөр гэрлэлтээ батлуулсан, эхнэр Ч.А, 1967 онд төрсөн, нас 20, халх, ажилчин, хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч ажилтай, тусгай дунд боловсролтой...” гэж тэмдэглэсэн гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д.У 1988 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн, эх Ч.А, хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч ажилтай, тусгай дунд боловсролтой...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

Гэрч Д.Б “...Бид нар нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас *******ийн талаар сайн мэднэ. ******* нь 1986 онд Сэлэнгэ аймгийн техникумыг малын эмч мэргэжлээр төгсөж ирсэн. 1986 онд Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малын эмчээр 1987 он хүртэл ажиллаж байгаад тэндээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж Завхан аймгийн Асгат сумын яслид сувилагчаар 1987 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.М “...Ч.А нь 1986 онд Сэлэнгэ аймгийн техникумд малын эмч мэргэжлээр төгсөж ирсэн. 1986 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малын эмчээр 1987 он хүртэл ажиллаж байгаад тэндээсээ удалгүй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Намайг 1987 онд 08 дугаар анги төгсөөд Асгат суманд ирэхэд Ч.А нь Завхан аймгийн Асгат сумын яслид сувилагчаар 1987 оноос 1992 он хүртэл ажиллаж байгаад 1998 оноос Асгат сумын Зандан мод хоршоонд малын эмчээр 1999 он хүртэл ажиллаж байсан. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Одоо ч ******* Завхан аймгийн Асгат сумын малын эмчээр ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт Ч .А Завхан аймгийн Баянхайрхан сумын мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл,

Завхан аймгийн Асгат сумын яслид сувилагчаар 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ