Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2024/00310

 

2024 06 12 156/ШШ2024/00310

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

156/2024/00255

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын...тоотод оршин суух, Цорж-Хайрхан овогт Б.Н ,

Хариуцагч: Хэнтий аймгийн ... оршин суух, Боржигон овогт Г.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н ,

Хариуцагч Г.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Б д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд Г.Б тай танилцаж хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд хүү Б.М төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Манай нөхөр удаа дараа надад гар хүрч хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Энэ нь хүүхдийн хүмүүжилд буруугаар нөлөөлж болзошгүй тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2022 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хүү маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Иймд хүү Б.М т хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хүүхэдтэйгээ уулзах гэхээр Б.Н уулзуулдаггүй. Би шөнө ажлаа тараад очихоор шөнө ирлээ гэдэг. Б.М миний хүүхэд мөн. Би өөрийнхөө боломжоор мөнгө өгдөг гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Б.Н ын шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч сар бүр 100,000 төгрөгөөс хэтрэхгүйгээр тэтгэлэг өгнө гэж тайлбар гаргасан.

3. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Н , хариуцагч Г.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2016 онд танилцаж, тэдний дундаас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.М төрсөн болох нь нотлогдож байна.

4. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Н , хариуцагч Г.Б нар нь гэр бүлийн баталгаагүй боловч тэдгээрийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Мөнхтөгөлдөрт эцэг Г.Б ас Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Г.Б нь хүү Б.М ийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

5. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.М ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Б ар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Н ад даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н ад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.М ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Б ар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Н ад даалгасугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б ас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н ад олгосугай.

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА