Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2016/0188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.С*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, С.Б*******, О.Н*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А\839 дүгээр захирамжийн иргэн С.Б*******, Ч.М нарт холбогдох хэсэг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А\1081 дүгээр захирамж, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А\574 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ 4-ийн урд талд 1 га газрыг Ф ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Б.С******* миний бие Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А\301 дүгээр захирамжаар Ф ХХК-д эзэмшлийн 10000 м.кв газрыг шилжүүлэн авч эзэмших болсон юм. Улмаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар, дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А\367 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 21800 м.кв болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон юм. Энэхүү захирамжийн дагуу газрын албатай гэрээ байгуулж, 2 га газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж, газар эзэмшигчийн үүргээ биелүүлсээр ирсэн. Эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, тухайн газар дээр цэцгийн хүлэмж барьж үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ газар маань нэгэнт үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон болохоор газар дээрээ бетон зуурмагийн үйдвэрлэл давхар эрхлэхээр шийдвэрлэж, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдлийг 2012 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн Газрын албанд гаргахад үйл ажиллагаагаа явуулж болно гэж байсан.

Ингээд бусадтай хамтран 2012 онд бетон зуурмагийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулан ажиллуулж эхэлснийг дүүргийн газрын алба, үйлдвэр үйлчилгээний хэлтсээс ирж танилцсан болно. Би 2013 онд дахин дүүргийн Засаг даргад хандан газрын зориулалтыг өөрчлүүлэхээр хүсэлтээ гаргасан боловч газраа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа учраас өргөдөл гаргах шаардлагагүй гэсэн болно.

Тухайн үедээ ингэж хэлж ойлгуулж үйл ажиллагаа эхлүүлчихээд, 2 жил гаруй бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулснаас хойш гэнэт уг асуудлыг газрын зөрчил гэж үзэж, Баянгол дүүргийн Засаг дарга нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 тоот захирамж гаргаж Эзэмшиж байгаа газар дээрээ зөвшөөрөлгүй бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлж, төрийн байгуулагаас удаа дараа тавьсан шаардлагыг үл биелүүлсэн гэх үндэслэлээр 10000 м.кв хүчингүй болгон шийдвэрлэж, дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А\301 дүгээр захирамж, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\239 дүгээр захирамжийн иргэн Б.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Дүүргийн Засаг дарга нь миний газар эзэмшлийн байдлыг зөрчилтэй гэж үзсэн бол энэ зөрчлийг засуулах арга хэмжээ авч болох байсан боловч ийм арга хэмжээ авалгүйгээр харин бусдад газар эзэмшүүлэхийн тулд миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг зорьсон хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг би саяхан мэдсэн болно. Учир нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд надад холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б******* нар гаргасан байсан ба энэ хүмүүст миний эзэмшил газартай давхцуулан Дүүргийн Засаг дарга газар олгосон байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжаар иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б******* нарт тус бүр 1000 м.кв газар, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А\839 дүгээр захирамжаар иргэн С.Б******* мөн 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эзэмшил газартай давхцаж байгаа ба Засаг даргын уг шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч миний бие нь өөрийн эзэмшил газар дээр их хэмжээний хөрөнгө гаргаж бусадтай хамтарч 2 зуурмагийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулан одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгааг мэдсээр байж зөвхөн нэр бүхий эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх үүднээс миний газар эзэмших эрхэнд халдсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн миний газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа үед Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А\574 дүгээр захирамж гаргаж, ...иргэн Б.С*******ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашааг албадан буулгаж газар чөлөөлөх тухай шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Үүнээс гадна Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 1 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртлэх хугацаанд миний эзэмшил газартай холбоотой нийт 6 удаа захирамж гаргасан байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Иймд иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, эзэмшиж ашиглаж буй газартай минь давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н******* нарт холбогдох хэсгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А\839 дүгээр захирамжийн иргэн С.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, газар чөлөөлөх тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А\574 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Б.С******* нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н*******, нарт холбогдох хэсэг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А\839 дүгээр захирамжийг иргэн С.Б*******, М нарт холбогдох хэсгийг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А\1081 дүгээр захирамж, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А\574 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар нэмэгдүүлж байна.

Миний газар эзэмших эрхийг зөрчиж эзэмшиж ашиглаж буй газартай минь давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн Бяангол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдриийн А/240 дүгээр захирамжийн иргэн Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн урд 1 га газрыг Ф ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг газрыг 2003 оноос өдийг хүртэл зориулалтын дагуу ашиглаж байна. 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дугаар захирамжийн дагуу Ф ХХК-ийн эзэмшил газрыг Б.С*******ын нэр дээр шилжүүлэн эзэмшүүлсэн байдаг. Улмаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргасан дүүргийн Засаг даргаас 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эзэмшил газрын хэмжээг 21.800 м.кв болгон өөрчилж, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Уг эзэмшил газрын төлбөрийг Газрын албанаас шаардсаны дагуу нөхөж төлсөн байгаа.

Эзэмшил газраа зориулалтын дагуу цэцгийн хүлэмж байгуулж үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ, газар маань үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон учраас тухайн газар дээрээ бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа давхар эрхлэхээр шийдвэрлээд эзэмшил газрын зориулалтыг өөрчилж өгөхийг хүссэн өргөдлийг 2012 оны 3 дугаар сард Газрын албанд гаргасан байдаг. Газрын албанаас дээрх үйл ажиллагааг явуулж болно гэсэн зөвшөөрлийг амаар олгосон. Ингээд 2012 ондоо Бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан, бетон зуурмагийн үйлдвэр ажиллаж байхад дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Газрын албанаас ирж танилцсан байдаг. 2013 онд дүүргийн Засаг дарга өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын зориулалтыг өөрчлүүлэхээр хүсэлтээ гаргахад газраа зориулалтын дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа учраас дахин өргөдөл хүсэлт гаргах шаардлагагүй гэсэн хариуг өгсөн байдаг.

Ингээд нэхэмжлэгч эзэмшил газар дээрээ бетон зуурмагийн үйлдвэрлэлийг 2 жил гаруй эрхлэн явуулсан. Д.Оросоо нь Баянгол дүүргийн Засаг дарга болоод 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А/1081 захирамжийг гаргасан. Энэ захирамжаар тухайн газрыг зөрчилтэй гэж үзсэн бөгөөд эзэмшил газартаа зөвшөөрөлгүй бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлсэн, төрийн байгууллагаас удаа дараа тавьсан шаардлагыг үл биелүүлсэн гэх үндэслэлээр 10.000 м.кв газрыг хүчингүй болгон шийдвэрлээд А/301, А/239 дугаар захирамжуудын иргэн Б.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс дүүргийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дүүргийн Засаг дарга газар эзэмших байдлыг зөрчилтэй гэж үзсэн бол зөрчлийг засуулах, арилгуулах арга хэмжээ авах боломж байсан. Гэтэл арга хэмжээ авалгүйгээр бусад буюу нэр бүхий иргэнд газар эзэмшүүлэхээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг зорьсон хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Гуравдагч этгээд О.Н*******, Т.Ж*******, С.Б******* нар дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхэд иргэн Б.С*******ын газартай давхцуулан дүүргийн Засаг дарга газар олгосон байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар Б.С******* нь дээрх хууль бус ажиллагааг мэдсэн байгаа. Дүүргийн Засаг дарга Б.С*******ын эзэмшил газартай давхцуулаад 10.000 м.кв газрыг бусдад олгосон байсан. Нэхэмжлэгч бусдад олгосон захирамжийг хүлээн аваад холбогдох газруудад хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсний дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэл гаргасан этгээдүүд болох О.Н*******, Т.Ж*******, С.Б******* нараас гадна Н.Ц*******, М.Г, Н.Т, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Т, Д.Г******* зэрэг нэр бүхий иргэдэд тус бүр газар эзэмшүүлэхээр Б.С*******ын эзэмшил газартай давхцуулан олгосон байгаа. Иймд дүүргийн Засаг даргын уг шийдвэрийг хууль бус гэж үзэн тухайн захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Баянголд дүүргийн Засаг даргын хувьд бусдын үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй эзэмшил газрыг чөлөөлөлгүй бусдад давхардуулан газар олгосон нь хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа байна. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газар дээр их хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулан бусадтай хамтран бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хууль бусаар далдуур явуулсан үйл ажиллагаа биш, дүүргийн холбогдох албан тушаалтан, газрын албанаас газар дээр нь ирж үзээд үйлдвэрлэлийг дэмжсэн байдаг. Иймд тухайн газар дээр гуравдагч этгээдүүдэд газар давхцуулан олгосон хууль бус гэж үзэж байна.

Газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх үед Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр захирамж гарсан. Энэ захирамжаар иргэн Б.С*******ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашааг албадан буулгаж, чөлөөлөхөөр шийдвэрлэсэн мөн хууль бус байгаа. Энэ хашааг анх 2003 онд газар ашиглаж эхлэх үеэс барьсан, үүнтэй холбоотой сансрын зургийг нотлох баримтаар өгсөн байгаа. Нэхэмжлэгч тухайн газрыг 10 жил зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг төлөөд явж байгаа. Газар олж авах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааны золиос нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар болоод байна.

Баянгол дүүргийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.С*******ын эзэмшил газартай холбогдуулан 6 захирамж гаргасан байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахад тодорхой судална. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дугаар захирамжийн Б.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Уг А/1081 дугаар захирамжаар 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар 10000 м.кв газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болсонд тооцсугай мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн иргэн Б.С*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байдаг.

Дээр дурдсан 6 захирамжтай холбогдуулан тайлбар өгөхөд дүүргийн Засаг дарга 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Б.С*******ын газар эзэмших эрхийг сэргэсэн бөгөөд энэ өдрийн огноотой А/240 дүгээр захирамжийг гаргасан байгаа. Энэ А/240 дүгээр захирамжаар нэр бүхий гуравдагч этгээдүүдэд газар олгохоор шийдвэрлэсэн байгаа. Дээрх байдлыг харахад иргэн Б.С*******ын хувьд захирамжийг хүлээн аваад эрх нь зөрчигдсөн гэж үзвэл холбогдох байгууллагуудад хандах боломжийг олголгүйгээр бусдын газар эзэмших эрхэнд халдсан хууль бус шийдвэр гаргасан нь харагдаж байгаа.

Гуравдагч этгээд С.Б******* Засаг даргын захирамж 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамж өөрт нь хамааралтай гэж тодорхойлсон байдаг. Хэрэгт цугларсан баримтыг үзэхэд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрх нь үүсчихсэн, гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр С.Б******* нь А/240 дүгээр захирамжид ороод байна уу? Эсвэл А/839 дүгээр захирамжид ороод байна уу? Гэдэг нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг гаргасан байсан нэхэмжлэлийн шаардлагыг нь харахад С.Б******* нь А/839 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн байдаг.

А/240 дүгээр захирамжаар О.Н*******, Т.Ж*******, Н.Ц*******, М.Г, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Т, Д.Г******* нарт тус бүр 1000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаж байгаа учраас энэ шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн гуравдагч этгээд Н.Тт хариуцагч талаас газар олгосон гэсэн баримт материалыг ирүүлсэн. Гэтэл сүүлд ирсэн баримтыг үзэхэд Н.Т уг маргаан бүхий газарт давхардуулан газар олгосон гэх зүйл байхгүй болсон байгаа. Хэрэв Н.Т уг газарт холбоотой бол түүнтэй холбоотой асуудлыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байгаа.

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр газар чөлөөлөх захирамж гарсан байгаа. Тухайн газар дээр объект барьсан, үйл ажиллагаа явуулж байгаа. Газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байж газрыг чөлөөлөх, объектыг буулгах байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа учраас уг захирамж хуультай зөрчилдөж байна.

Иймд дүүргийн Засаг даргын А/1081, А/240, А/839, А/574 дүгээр захирамжуудын иргэн Б.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагч талаас А/239 дүгээр захирамж өнөөдөр хүчин төгөлдөр болсон. Уг захирамжаар 21800 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн 11800 м.кв талбай бүхий газар нь хүчингүй болсон гэж тайлбарлаж байна.

А/239 дүгээр захирамжид үндэслэлгүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлсэн гэх 18 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг өмнөх захиргааны актыг үндэслэн талбайн хэмжээг багасгаж хавсралтад заасны дагуу сэргээсүгэй гэсэн байгаа. Хавсралтын 13 дугаарт Б.С*******ын нэр байгаа. Өмнөх шийдвэр нь 2012 оны А/301 дүгээр шийдвэрийн дагуу 10.000 м.кв талбайг сэргээсэн гэж ойлгож байгаа. А/301 дугаар захирамжаар Ф ХХК-аас 10.000 м.кв газрыг Б.С*******д шилжүүлэн өгсөн шийдвэр байгаа. Тэгэхээр А/301 дүгээр захирамжийг А/239 дүгээр захирамжаар хэвээр сэргээгээд шийдвэрлэсэн учраас манай эрх ашгийг зөрчөөгүй байгаа. А/239 дүгээр захирамжийн 2 дахь заалтаараа энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2013 оны А/31 дүгээр захирамжийг хүчингүй болсон жагсаалтад заагдсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа. Засаг даргын А/31 дүгээр захирамжаар 2012 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн А/367 дугаар захирамжийн Б.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байсан. А/367 дугаар захирамж нь талбайн хэмжээг 21800 м.кв болгон нэмэгдүүлсэн шийдвэр байгаа. А/239 дүгээр захирамжид өмнөх шийдвэр гэж дурдсан нь 2012 оны А/301 дүгээр шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дүүргийн Засаг даргын А/1081 дүгээр захирамжаар А/239 дүгээр захирамжийн Б.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Уг захирамжаар Засаг дарга А/239 дүгээр захирамжийг хүчингүй болгон гаргачхаад байхад хариуцагч тал А/239 дүгээр захирамж хүчин төгөлдөр гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна. А/1081 дүгээр захирамжаар мөн 2012 оны А/301 дүгээр захирамжаар Б.С*******д олгосон 10000 м.кв газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгосон. Тэгэхээр А/239 дүгээр захирамж бидний эрх ашгийг хөндөөгүй, хүчингүй болчихсон захиргааны акт учраас хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Хэрэв дүүргийн Засаг дарга гуравдагч этгээдүүдэд газар олгох гэж байгаа бол дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалг*******ах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалг*******ах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан боловч энэ ажиллагаа явагдаагүй.

Мөн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл уг газар дээр өөр этгээдийн объект, бетон зуурмагийн үйлдвэрүүд байгаа, энэ зөрчлөө арилгасны дараа гуравдагч этгээдүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой. Газрын тухай хуулийн дээрх заалтын дагуу газар чөлөөтэй, хэн нэгний эзэмшил, ашиглалтад байхгүй хоосон газар байх ёстой гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу гэрээний нөхцлийг зөрчсөн гэсэн тайлбар өгч байна. Гэтэл Газрын алба газар эзэмших гэрээний нөхцөл, болзол, үүргийг биелүүлж ирсэн гэж дүгнээд 21800 м.кв талбай бүхий газрын дуудлага худалдааны үнийг Б.С*******аар төлүүлээд явж байгаа. Газар эзэмшүүлэгч маань 21800 м.кв газрыг эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлүүлж байгаа.

Зөвшөөрөлгүй хашаа барьсан гэж байгаа. 2003 онд 20000 м.кв талбай бүхий газрыг хашаа барьж авсан. 10000 м.кв талбайг зориулалтын дагуу ашиглаад үлдэх чөлөөтэй байсан талбайдаа бетон зуурмагийн үйлдвэрлэл байгуулаад, талбайн хэмжээг өөрчилье гэсэн хүсэлтийг өмнөх Засаг дарга шийдвэрлэсэн асуудал байгаа. Иргэн хүний гаргасан хөрөнгө, хөдөлмөрийг бодолцож үзэх ёстой гэж үзэж байна. Б.С*******ын хувьд зөвшөөрөлгүй хийсэн зүйл байхгүй, зөвшөөрлийг аваад газрыг эзэмшиж, ашиглаад явж байгаа нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэх ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С******* нь дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-өдрийн А\301 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ТЭЦ-4 станцын урд байрлалтай Флора Центр ХХК-ийн эзэмшлийн 10000 м.кв газрыг Цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалттайгаар шилжүүлэн авч эзэмшсэн бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А\367 дугаартай захирамжаар эзэмшил газрын хэмжээг томсгон 21800 м.кв болгон өөрчилж 5 жилийн хугацаагаар мөн Цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтайгаар эзэмшүүлсэн байна.

Дүүргийн Өмч газрын харилцааны алба нь иргэн Б.С*******тай байгуулсан 2012 оны 8 дугаар 24-ны өдөр Улсын бүртгэлийн 8023\5009 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно хэмээн заасан бөгөөд иргэн Б.С*******тай байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт тухайн газрын зориулалтыг цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэл байна гэж зааж өгсөн.

Гэтэл Б.С******* нь Газрын тухай хууль болон дүүргийн өмч, газрын харилцааны албатай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу эзэмшил газраа цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй бөгөөд Ди Эйч Би ХХК-тай Бусдын эзэмшил газар дээр барилга, байгууламж барих эрхийн тухай гэрээ байгуулан жил бүр тухайн компаниас түрээс авч мөн тухайн газар дээр бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байсан. Уг зөрчлийг арилгуулах тухай дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдлийг хүргүүлж байсан боловч зөрчлийг арилгаагүй болно.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-01/09 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.С******* нь дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ТЭЦ-4 станцын урд байрлалтай Ф ХХК-ийн эзэмшлийн 10.000 м.кв газрыг Цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалттайгаар шилжүүлэн авч эзэмшсэн бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар эзэмшилд газрын хэмжээг томсгон 21800 м.кв болгон өөрчилж 5 жилийн хугацаагаар мөн цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалттайгаар эзэмшүүлсэн байна.

Гэтэл иргэн Б.С******* нь Газрын тухай хууль болон дүүргийн Өмч, газрын харилцааны албатай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу эзэмшил газраа цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй бөгөөд Ди Эйч Би ХХК-тай Бусдын эзэмшил газар дээр барилга, байгууламж барих эрхийн тухай гэрээ байгуулан жил бүр тухайн компаниас түрээс авч мөн тухайн газар дээр бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байсан. Уг зөрчлийг арилгуулах тухай дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдлийг хүргүүлж байсан боловч зөрчлийг арилгаагүй болно.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюц ноцтой зөрчсөн, 40.1.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-01/09 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу хүсэлт гаргасан иргэн Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нар дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн тул Б.С*******ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2000 оноос хойш газрыг эзэмшихээсээ өмнө тухайн газрыг хашсан байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь Газрын тухай хуулийг анхнаасаа зөрчиж байсныг х*******ж байна. Эзэнгүй байсан учраас 20000 м.кв талбайг хашаад 10000 м.кв буюу 1 га дээр нь зөвшөөрөл авсан байсан 10 жилийн дараа үлдсэн 10000 м.кв талбай дээр нь зөвшөөрөл авсан гэсэн тайлбарыг өгч байна. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дэх заалтыг анхнаасаа зөрчсөн газрын харилцаа байсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдахгүй байгаа, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж болох А/239 дүгээр захирамжийн асуудлыг ярих ёстой. Уг А/239 дүгээр хууль зүйн үр дагавраар нэр бүхий 10 иргэн уг газрын эзэмших эрхийг авсан байгаа. Өөрөөр хэлбэл газрын хэмжээг багасгаад Б.С*******д газрын хэмжээг 10000 м.кв болгон сэргээсэн захирамж дээр нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл маргаагүй, одоо ч маргахгүй байна.

Дүүргийн Засаг дарга бүхэлд нь хүчингүй болгосон захирамжийг Засаг дарга өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгоод нэр бүхий иргэдэд газрын эзэмших эрхийг сэргээсэн. Тэгэхээр газрын эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үр дагавар арилсан байгаа. Энэ бүхэлд хүчингүй болгосон захирамжийг дүүргийн Засаг дарга эргэн хараад А/249 дугаар захирамжаар иргэн Б.С*******д өмнө нь байсан 1 га талбайн хэмжээнд нь эрхийг нь сэргээсэн байна. Тэгэхээр маргаан бүхий 21800 м.кв талбайн 11800 м.кв талбай нь бусдын эзэмшил буюу давхцал байгаагүй болох нь тогтоогдож байна. Энэ захирамжтай хэн ч маргахгүй байгаа.

Иймд нэхэмжлэгчийн ярьж байгаачлан нэр бүхий иргэдэд олгосон газар нь хэн нэгний эзэмшилтэй давхцал байхгүй байна. 11800 м.кв талбай бүхий газар дээр дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль болон хуульд заасан эрх хэмжээг эдлэн бусдад газар олгож байгаа үйл явц нь хуулийг зөрчөөгүй байгаа.

Мөн А/239 дүгээр захирамжид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны яригдана. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд гомдол гаргаагүй, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа нэхэмжлэгч талаас ямар асуудал үүсгээгүй. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу ямар нэгэн хүсэлт тайлбарыг эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй. Тийм учраас Б.С******* нь А/239 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ захирамжийн хуулийн хүчин төгөлдөр болоод хэрэгжих бүрэн боломжтой болсон. Иймд ямар нэгэн хууль зөрчсөн гэж үзэхээргүй байгаа.

Мөн нэр бүхий гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ захирамжийг О.Н*******, Т.Ж*******, С.Б******* нарыг иргэний хэргийн шүүхэд гомдол гаргахад мэдсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт материалаас харахад 2014 оны 6 дугаар сард А/574 дүгээр захирамж гарч газрын албанаас албадан чөлөөлөх ажиллагаа явагдаад маргаан гарсан байна гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан. Уг захирамжийн биелэлтийг нэхэмжлэгч талаас хангахаас татгалзсан, зайлсхийсэн үр дагавар байдаг. Нэхэмжлэгч дээрх гуравдагч этгээдүүдэд газар олгосон захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч талаас Засаг дарга зөрчлүүдийг арилгуулах байсан гэж байна. Гэтэл газар эзэмшигч зөрчил гаргахгүй байх үүрэгтэй, зөрчлийг арилгуулах үүргийг Засаг дарга хуулиар хүлээгээгүй. Нэхэмжлэгчийн зөрчлийг арилгуулах байсан гэсэн тайлбараас харахад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Мөн газар эзэмшүүлэх гэрээний 2.1-т цэцгийн хүлэмжийн зориулалтыг зөрчиж болохгүй гэж тусгасан байгаа. Гэрээнд зориулалтыг хоёрдмол биш, шууд ойлгогдох хэлбэрээр зааж өгсөн. Уг гэрээний 4.1-т гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу газрыг эзэмшиж, ашиглана гэсэн үүргийг хүлээсэн байгаа. Бид хууль цаазат нийгэмд амьдарч байгаа, тогтоосон хэм хэмжээний хүрээнд эрхээ эдлэх ёстой. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд хөрөнгө оруулалт хийж байгаа бол эрсдэлээ хөрөнгө оруулсан этгээд өөрөө хүлээх ёстой. Мөн газар эзэмшүүлэх гэрээний 4.7-д тухайн газрын зориулалтыг өөрчлөх буюу бусдад ашиглуулахаар бол заавал дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна гэж зааж өгсөн. Нэхэмжлэгч газрыг Ди Эйч Эн Би ХХК-д түрээсээр ашиглуулахдаа заавал Засаг даргаас зөвшөөрөл авах байсан. Уг зөвшөөрлийг аваагүйгээрээ удаа дараагийн зөрчлийг гаргасан.

2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжуудад хөөн хэлэлцэх хугацааны үр дагавар үүссэн байгаа. Мөн А/239 дүгээр захирамжийн үр дагаврын дагуу сул чөлөөтэй байгаа газар дээр дүүргийн Засаг дарга хуульд заасан өөрийн эрхийн дагуу газар олголт явуулсан нь хууль зөрчөөгүй. Иргэн Б.С******* нь 21.800 м.кв газраа авна гэж маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл маргалдаж буй 11 иргэнд газар олголт Б.С*******д хууль зүйн утгаар ач холбогдолтой, шаардлага гаргах эрх бүхий этгээд биш болчихоод байгаа.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Газар эзэмшүүлэх гэрээний 2.1, 4.1, 3.2, 4.7, 4.8-дахь заалтуудыг газар эзэшигч Б.С******* удаа дараа зөрчсөн. Дээрх зөрчлүүд байгаа боловч дүүргийн Засаг дарга эзэмшиж буй 10.000 м.кв талбай бүхий газрыг хүчингүй болгох шийдвэр гаргаагүй байгаа. Мөн Газрын алба, Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодорхой шийдвэр, дүгнэлтүүдийг өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал огт мэдээгүй гэж тайлбарлаад байгаа. 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дугаар Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхийн тулд 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.С*******д 777 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдэл хүргүүлж байсан. Мэдэгдэлд таны Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн урд эзэмшиж байсан газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар цуцалсан байдаг. Танд дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар тухайн газрыг цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байхад Ди Эйч Эн Би ХХК-тай бусдын эзэмшил газар барилга байгууламж барих гэрээг байгуулан жил бүр тухайн компаниас түрээс авч, бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байх тул уг ажиллаа зогсоод газар чөлөөлж өгөхийг шаардаж байна. Газар чөлөөлж өгөхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг хүргүүлж байсан. Үүнээс харахад маргаан бүхий актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч мэдээгүй байсан гэдэг нь уг баримтаар няцаагдана.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаагаар уг газрыг олгоогүй байна гэж тайлбарлаж байна. Тэгвэл мөн иргэн Б.С*******д уг газрыг дуудлага худалдаагаар өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл уг газрыг Ф ХХК дуудлага худалдаагаар авсан уу? гэдэг асуудал яригдах ёстой. Дуудлага худалдаагаар олгоогүй учраас Ф ХХК-д газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж анхнаасаа хүчин төгөлдөр бус болно.

Газар эзэмших гэрээнд эзэмшиж буй газар дээр зориулалтын бус барилга байгууламж баривал Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн дагуу зохих арга хэмжээг авна гэхэд татгалзахгүй гээд газар эзэмшигч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Өөрөөр хэлбэл цэцгийн хүлэмжээс өөр зориулалтаар ашиглахгүй гэж хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан.

Нэхэмжлэгч газрын зориулалтыг өөрчлөх хүсэлтээ өгч байсан гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс үзлэг хийсэн Газрын албаны баримтад дээрх үйл баримт тогтоогдоогүй байгаа. Харин газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт өгч байсан, үүнтэй маргахгүй. Мөн газрын албанаас газар дээр нь очиж үзээд хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар өгч байгаа. Хэн гэдэг хүн ямар бүрэлдэхүүнтэй очоод ийм шийдвэр гаргасан тодорхойгүй. 21800 м.кв газрын дуудлага худалдааны үнийг Б.С*******аас авсан гэж байна. Бид үзлэг хийсэн, 21800 м.кв талбайд ногдох талбайн төлбөрийг төлсөн гэсэн баримт байхгүй. Хэрэв энэ мөнгө дүүргийн газрын албаны дансанд орж ирсэн бол баримтаар гарч ирэх ёстой. Эдгээр асуудлууд нь баримтаар нотлогдохгүй байна. Шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой гэдгийг хэлье.

А/1081 дүгээр дүүргийн Засаг даргын захирамжийг гарахаас 3 сарын өмнө дээрх мэдэгдэл Б.С*******д очиж байсан байна. Иймд нэхэмжлэгчийн мэдээгүй гэж үзэх боломжгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзэх байх гэв.

Гуравдагч этгээд Т.Ж*******, О.Н*******, С.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болгож иргэн Б.С*******ын тус дүүрэг дэх 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ТЭЦ-4 цахилгаан станцын жрд талд байрлалтай цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалттай 10000 м.кв газрыг эзэмших эрхийг сэргээсэн боловч Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжаар эзэмшиж байгаа газар дээрээ зөвшөөрөлгүй бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлж төрийн байгууллагаас удаа дараа тавьсан шаардлагыш үл биелүүлсэн гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-01/09 дүгээр шийдвэрүүдийг удирдлага болгон иргэн Б.С*******ын эзэмшлийн тус дүүргийн 20 дугаар хорооны дэвсгэрт орших ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлалтай 10000 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг хүчингүй болгож дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжуудын иргэн Б.С*******д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосон байна.

Гэтэл иргэн Т.Ж*******, О.Н******* нарт дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240, иргэн С.Б*******д дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжуудаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-4 цахилгаан станцын урд талд байрлалтай тус бүр 1000 м.кв хэмжээ бүхий газрыг үйлдвэрлэл үйлчилгээний болон хүнсний ногоо тарих гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшүүлэх шийдвэр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

Дээрх иргэдэд дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргах цаг хугацаанд буюу 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.С*******ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болох нь тодорхой харагддаг бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081 дүгээр захирамжаар түүний газар эзэмших, захиран зарцуулах эрхийг дахин бүхэлд нь хүчингүй болгосон зэргээс үзэхэд иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б******* нарын Засаг даргын захирамжаар гэрээний үдсэн дээр газар эзэмшиж буй явдалд Газрын тухай хуульд харшилсан зөрчил байхгүй байна.

Иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б******* нар гэзэр эзэмшүүлэх шийдвэр гаргасан дүүргийн Засаг даргын захирамжуудын хавсралт болон тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэрэгт дурдсан байршил нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо буюу ТЭЦ-4 цахилгаан станцын урд талд иргэн Б.С*******ын эзэмшиж байсан газартай давхцаж байгаа бөгөөд хэдийгээр газар эзэмших эрх нь хүчингүй ч иргэн Б.С******* нь тухайн газрыг чөлөөлж өгөхгүй хууль ёсны эзэмшигчдийн эрхийг ноцтойгоор зөрчсөөр ирсэн.

Тухайн газруудын хууль ёсны эзэмшигчид болох иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б******* нараас хуульд заасан эзэмшигчийн эрхээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд иргэн Б.С*******аас газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд иргэн Б.С******* дээрх шаардлагыг огт хүлээн аваагүй тул 2014 оны 6 дугаар сард дүүргийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах зорилгоор хандаж улмаар дүүргийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/574 дүгээр албадан буулгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргаж иргэн Б.С*******д хүргүүлсэн боловч тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар эзэмшиж буй газраа чөлөөлж өгөлгүй бусдын газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иргэн Б.С******* нь бусдын эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхгүй төдийгүй тухайн газар дээр Ди эйч ди гэх бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулж байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд срөг үр дагавар бүхий нөхцөл байдлыг олон жил дараалан үүсгэж, иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б******* нарын газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөөр ирсэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1021 дүгээр захирамжийн иргэн Б.С*******д холбогдох, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр захирамжууд нь хууль зүйн үндэслэлтэй Засаг даргаас хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан эрх зүйн акт болох нь тодорхой харагдаж байна.

Мөн нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1081, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/574 дүгээр захирамжуудад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд М.Г, Д.Т, Н.Ц*******, Б.О*******, Д.Г******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр А\301 дүгээр захирамжаар Ф ХХК-ийн эзэмшлийн 10000 м.кв газрыг шилжүүлэн авч 2012 оны 9 дугаар сарын 17-ны А\367 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 21800 м.кв болгон хэмжээг өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмших газраа өнөөдрийг хүртэл буюу 3 жилийн турш зориулалтын дагуу ашиглаагүйгээс дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч 2012 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн Газрын албанд зориулалт өөрчлөлт өгөхийг хүссэн өргөдөл гаргасан гэх боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй хавтас хэрэгт авагдаагүйгээс харахад нэхэмжлэгч ийм хүсэлтийг гаргаж байгаагүй, дүүргийн Засаг даргаас үүнийг баталгаажуулсан шийдвэр гараагүйгээрээ нотлогдож байна.

Нэхэмжлэлд нэхэмжлэгч дүүргийн газрын албаны болон Засаг даргын хууль ёсны шийдвэргүйгээр 2012 онд бетон зуурмагийн үйлдвэр барьж, ашиглалтанд оруулан ажилуулж эхэлснийгээ дүүргийн газрын алба, Үйлдвэр үйлчилгээний хэлтэст танилцуулсан гэж тайлбарласан байна. Газрын тухай хуулинд иргэн, аж ахуй нэгжээс газрын зориулалт өөрчлүүлэхдээ гэрээнд заасан зориулалтаа газар эзэмшигч өөрөө дур зоргоороо өөрчлөөд үйдвэрлэл эрхэлж эхэлсэн бол зориулалт өөрчлүүлэх хүсэлт гаргах шаардлагагүй гэсэн зохицуулалт байхгүй байтал нэхэмжлэгч огт нотлогдохгүй өөрийн хууль зөрчсөн үйлдлээ хаацайлах зорилгоор хууль ёсны захиргааны актыг хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн эхлэл хэсэгт зориулалт өөрчлүүлэх өргөдлийг 2012 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн Газрын албанд гаргасан гэсэн боловч дараагийн өгүүлбэрт газрын алба нэгэнт үйлдвэрлэл эрхэлсэн учраас өргөдөл гаргаагүй гэсэн илт зөрүүтэй тайлбар гаргасан нь нэхэмжлэгч анхнаасаа Газрын тухай хуулийг зөрчсөн үйлдлээ илчилсэн байна.

Нэхэмжлэгч нь өөрийнхөө газар эзэмших эрхийг цуцалсан болохыг нэр бүхий иргэд газар чөлөөлүүлэхээр иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг аваад мэдсэн мэтээр тайлбарласан нь хавтас хэрэгт авагдсан мэдэгдэл, шаардлагуудаар няцаагдаж байна. 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхтэй болсон бөгөөд Б.С******* нь 2013 оноос газар эзэмших эрх нь алдагдсан, дахин 10000 м.кв болж хэмжээг багасгасан зэрэг олон удаа дүүргийн шийдвэрт гомдол гаргаагүй байдаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хэмжээг багасагасан шийдвэрийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд дүүргийн Засаг дарга хэн нэгэн эзэмшээгүй 10000 м.кв газарт иргэдэд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх гэрээнд өнөөдрийг хүртэл зориулалт өөрчилсөн өөрчлөлт ороогүй байгаа юм. Мөн нэхэмжлэлийн газар эзэмших эрхийг 2013 оны 1 дүгээр сард цуцалж энэ шийдвэрээр чөлөөлөгдсөн газарт нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон байсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч Дүүргийн Засаг даргын дээрх шийдвэрт гомдол гаргаагүй, дараагийн шатны Засаг дарга, захиргааны шүүхэд хандаагүй байгаа нь нэхэмжлэгчийн хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гараагүйгээс бий болох хууль зүйн үр дагавар буюу захиргааны актад гомдол гаргах талаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан бөгөөд уг зүйлийн 6.3-т заасан 3 дугаар сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээсэн албан тушаалтны шийдвэр байхгүй ба нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй байгаа нь шүүх нэхэмжлэлийг энэ үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Баянгол дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээд болох иргэн М.Г, Д.Т, Н.Ц*******, Б.О*******, Д.Г******* нарт газар эзэмших эрх олгох үед хэн нэгэн, аж ахуй нэгжийн эзэмшил газартай давхцаагүй байсан ба Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээг зөрчиж эзэмших эрх нь хүчингүй болсон нэгж талбарыг эзэмшүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0000510721 дугаар гэрчилгээ бүхий 1000 м.кв газрыг эзэмшдэг болно. Миний эзэмшдэг газар нь иргэн Б.С*******ын эзэмшлийн газартай ямар нэг давхцалгүй бөгөөд дээрх маргаанд миний бие оролцох шаардлагагагүй ба эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзнэ гэв.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тогоохүү, У.Х нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 2012 оны 7 дүгээр сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжжар Ф ХХК-ийн эзэмшлийн 10000 м.кв газрыг шилжүүлэн авч, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны А/367 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 21800 м.кв болгон хэмжээг өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмшил газраа өнөөдрийг хүртэл буюу 3 жилийн турш зориулалтын дагуу ашиглаагүйгээс дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн. Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээд болох иргэнд газар эзэмших эрх олгох үед хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газартай давхцаагүй байсан ба Газрын тухай хууль, газар эзэмшүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн захиргааны ажиллагаа байсан юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд С.Т******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээд болох иргэн С.Т******* надад газар эзэмших эрх олгох үед хэн нэгэн иргэн аж ахуйн нэгжйн эзэмшил газартай давхцаагүй байсан ба Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээг зөрчиж эзэмших эрх нь хүчингүй болсон нэгж талбарыг эзэмшүүлсэн нь хуулийн хүрээнд хийгдсэн захиргааны ажиллагаа байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд М.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******гийн өмгөөлөгч Р.Чинбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжаар Ф ХХК-ийн эзэмшлийн 10.000 м.кв газрыг шилжүүлэн авч, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 21800 м.кв болгон хэмжээг өөрчилсөн байна.

Дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд нийцүүлэн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар Б.С*******ын газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь хуулинд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамж байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С******* Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр[1] захирамжийн иргэн Т.Ж*******, С.Б*******, О.Н*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А\839 дүгээр[2] захирамжийн иргэн С.Б*******, Ч.М нарт холбогдох хэсэг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А\1081 дүгээр[3] захирамж, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А\574 дүгээр[4] захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжаар Б.С*******д тус дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А\301 дүгээр захирамжаар 10000 м.кв газрыг эзэмшүүлэх эрх буюу 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар эзэмших эрх сэргээсэн 10000 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр[5] захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ 4-ийн урд талд 1 га газрыг Ф ХХК-д 1 га газар эзэмшүүлсэнийг нэхэмжлэгч Б.С******* Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А\301 дүгээр[6] захирамжаар шилжүүлэн эзэмшсэн.

Нэхэмжлэгч Б.С******* уг эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А/367 дугаар[7] захирамжаар эзэмшил газрын хэмжээг 21801 м.кв болгон нэмэгдүүлжээ.

Тус дүүргийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр[8] захирамжаар Б.С*******д дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А/367 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 21801 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн дагуу Б.С*******ын эзэмшиж байсан 10000 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн байна.

Хариуцагч Б.С*******ын эзэмшиж байсан 21801 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгосон 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаа засч нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.Б*******, Ч.Мд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/301 дүгээр захирамжийн дагуу цэцгийн хүлэмжийн зориулалтаар эзэмшиж байсан 10000 м.кв газрын эзэмших эрхийг сэргээсэн атлаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А/1081 дүгээр захирамжаар дахин хүчингүй болгосон нь илт үндэслэлгүй болжээ.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан 10000 м.кв газраа цэцгийн хүлэмжийн зориулалтаар эзэмшиж байгаа нь нотлогддог бөгөөд зориулалтыг өөрчлөн зуурмагийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан 2012 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А/367 дугаар захирамжаар нэмэгдүүлэн эзэмшсэн 11801 м.кв газрыг эзэмших эрхийг 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар хүчингүй болгосон тул цэцгийн хүлэмжийн зориулалтаар анх эзэмшсэн 10000 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй тул Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү захирамж хүчингүй болсноор Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А\301 дүгээр захирамжаар эзэмшүүлж, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар эрх нь сэргэсэн нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан 10000 м.кв газар эзэмших эрх сэргэхийг дурдах нь зүйтэй.

  1. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.Б*******, Ч.Мд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарын 11 иргэнд тус бүр 1000 м.кв газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлсэн нь дүүргийн Засаг дарга 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар хүчингүй болсон нэхэмжлэгч Б.С*******ын 11801 м.кв газартай давхцаж байна.

Дээр дурдсан А/31 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А/367 дугаар захирамжаар Б.С*******д эзэмшүүлсэн 21801 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А/301 дүгээр захирамжийн дагуу Б.С*******ын эзэмшиж байсан 10000 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн байдаг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.С*******ын эзэмших эрх нь сэргэсэн 10000 м.кв газрын үлдэх хэсэг буюу 11800 м.кв газрын эзэмших эрх 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар хүчингүй болсон бөгөөд нэхэмжлэгч уг захирамжтай маргаагүй тул дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт эзэмшүүлсэнийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ газрын зориулалт өөрчлөх хүсэлтийг 2012, 2013 онд гаргаж амаар зөвшөөрөл авсан гэж тайлбарладаг боловч шүүхээс Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн газрын зориулалтыг өөрчлөхөөр хүсэлт өгсөнийг нотлох баримт гарч ирээгүй бөгөөд газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэр байхгүй байна.

Гуравдагч этгээдүүдэд дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч Б.С******* дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А/367 дугаар захирамжаар нэмэгдүүлэн нийт 21801 м.кв газрыг цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гарган эзэмшсэн боловч сүүлд нэмэгдүүлэн эзэмшсэн газраа бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалтаар бусдад түрээслүүлдэг нь хэрэгт авагдсан Газар түрээслэх гэрээ[9], маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нотлогдсон.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоор, түүнчлэн Б.С*******ын Баянгол дүүргийн газрын албатай 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд[10] 21801 м.кв газрыг цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр, уг гэрээний 3.2-т газрын хэмжээ зориулалтыг өөрчлөхгүй байх, 4.1-д гэрээний нөхцлийн дагуу газрыг эзэмших, ашиглах, 4.7-д эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэхээр заажээ.

Дээрх байдлаас үзэхэд дүүргийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар Б.С*******ын 21800 м.кв эзэмших эрхийг хүчингүй болгож, А/239 дүгээр захирамжаар зарим хэсэг буюу 10000 м.кв газрыг эзэмших эрхийг сэргээсэн тул эзэмших эрх нь хүчингүй болсон газарт гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн, түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжаар А/240 дүгээр захирамжийн дагуу С.Б*******д хүнсний ногоо тарих зориулалтаар олгосон 1000 м.кв газрын зориулалтыг өөрчлөн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар Ч.Мтай хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тул хүчингүй болгох боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.Б*******, Ч.Мд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  1. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.С******* Миний газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа үед Баянгол дүүргийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/574 дүгээр захирамж гаргаж, хашааг албадан буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж маргаж байна.

Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 777 дугаар албан бичгээр[11] Б.С*******д ...Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн урд эзэмшиж байсан газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар цуцалсан байдаг. Танд дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар тухайн газрыг цэцгийн хүлэмжийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлсэн байхад Ди Эйч Эн Би ХХК-тай бусдын эзэмшил газар барилга байгууламж барих гэрээг байгуулан жил бүр тухайн компаниас түрээс авч, бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж байх тул уг ажлаа зогсоож, газар чөлөөлж өгөхийг шаардаж байна. Газар чөлөөлж өгөхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг хүргүүлж байжээ.

Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн тул дүүргийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/574 дүгээр захирамжаар Б.С*******ын газар эзэмших зөвшөөрөл хүчингүй болсон газар буюу 11801 м.кв газрыг албадан буулгаж, газар чөлөөлөх шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж ... дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.3-т зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол ... Засаг дарга хугацаатай мэдэгдэл өгнө, 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол ... Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заажээ.

Газар эзэмших эрх нь дүүргийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар хүчингүй болсноор Б.С******* 11801 м.кв газрыг эзэмших эрхгүй болсон бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар маргаагүй тул дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/240, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газрыг албадан чөлөөлөх шийдвэрийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэж үзэн нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх байдлуудыг нэгтгэж дүгнээд нэхэмжлэгч Б.С*******ын Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.Б*******, Ч.Мд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С*******ын Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А\1081 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А\240 дүгээр захирамжийн иргэн Т.Ж*******, О.Н*******, С.Б*******, Н.Ц*******, С.Т*******, М.Б*******, Б.О*******, Д.Г*******, Н.Т, М.Г, Д.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн иргэн С.Б*******, Ч.Мд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН