| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00235/И |
| Дугаар | 156/ШШ2024/00314 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2024/00314
2024 06 14 156/ШШ2024/00314
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00235/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ...тоот хаягт оршин суух, Ламжав овогт Дд Л ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг, .... тоот хаягт оршин суух, Боржигон овогт Мөнх-Эрдэнийн Энхтүвшин,
Нэхэмжлэлийн шаардлага: 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Л ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч М.Э д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч Д.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ноолуурын бизнес хийхээр шийдэж танил ах Д.О-ын танил дүү М.Э тэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд танилцаж, түүний Т ХХК дээр ах Д.О- нарын хамт очиж, түүнд нэг кг үнийг 155,000 төгрөгөөр тооцож, 741 кг ноолуур жинлэн тушааж түүний үнэд 114,855,000 төгрөг авахаас 20,000,000 төгрөгийг бэлнээр авч үлдэх 94,855,000 төгрөг авахаар болсон. М.Э нь бэлэн мөнгө одоогоор өгч чадахгүй тул үлдэгдэл мөнгийг 6 сарын 01-ний өдрийн дотор 100,000,000 төгрөг болгож өгье гэсэн. Ингээд утсаар хэд хэдэн удаа яриад мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь 6 сарын эхээр Хэнтий аймгийн төвд өөрийн биеэр очиж уулзахад хүмүүсээс мөнгө орж ирэхээр хэд хоногийн дараа өгнө гээд миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө өгөхгүй болохоор нь түүнийг Улаанбаатар хотод байхад нь очиж уулзаад 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээ шинэчлэн баталгаажуулж ноолуурын үнэд 100,000,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчин өнөөг хүртэл ноолуурын үнэ 100,000,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд М.Э гээс ноолуурын үнэ 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Зохигчид шүүх хуралдаанд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: П.Л гийн нэхэмжлэлтэй М.Э д холбогдох 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нар нь харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэв. Хариуцагч М.Э нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөгийг Д.Л гийн Хаан банк дахь 5099110820 тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцлоо. Талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн бөгөөд хэн аль нэг нь ямар нэгэн дарамт шахалтад ороогүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар, уг төлж барагдуулах хугацааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Л д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Л гийн нэхэмжилсэн 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, уг төлж барагдуулах хугацааг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 /зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э гээс улсын тэмдэгтийн хураамж 657,950 /зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Л д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА