Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2024/00108

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

 Нарийн бичгийн даргаар О.Отгонжаргалыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  оршин суух хаягтай Ш овогт Ц.Б ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Бужир бригадад мал маллаж байгаад цэргийн албанд татагдан 3 жил цэргийн алба хаасан. 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд тракторчоор ажилд орсон. Мөн Асгат сумын Тэжээлийн аж ахуйд ажиллах болсон тул 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Дэлгэрэх амьдрал” нэгдлийн тракторчийн ажлаас чөлөөлөгдсөн. 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сар хүртэл Асгат суманд ажилласан. Би өндөр насны тэтгэвэртээ гарах болсон тул миний ажилласан жилүүдийг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд миний бие эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул оролцож чадахгүй тул миний биеийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье. Би 80%-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн юм. Иймд намайг 1979 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Бужир бригадад мал маллаж байсан болохыг, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд тракторчноор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Ц.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1979 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс ******* *******т 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдөрт нээн олгож, эрхэлсэн ажлын талаар 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Баянтэс сумын Бужир бригадын малчнаар авч ажиллуулав. Баянтэс сумын нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаар тушаалаар, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс малчин ******* нь цэрэгт явах болсон тул ажлаас чөлөөлөв. Нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалаар, 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Баянтэс сумын иргэн Ц.Ба цэргээс тракторын мэргэжилтэй болж ирсэн тул сум нэгдэлд тракторчнаар авч ажиллуулав. Баянтэс сум нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай тушаалаар, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тракторчин Ц.Б нь Асгатын ТАА-д шилжих болсон тул ажлаас чөлөөлөв сум нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай тушаалаар, ажилласан хоног авсан цалин хөлсийг 1979 оны 06 дугаар сараас 1981 оны 06 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1989 оны  5 дугаар сарыг дуустал бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Завхан аймгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/528 дугаартай “...1979-1981, 1984-1989 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн 1979-1981 онд Бужир бригадад малчин гэх, 1984-1989 онд туслах үйлдвэр бригадад тракторчин байсан Ц.Б, суурийн ахлагч Б.Ц нарын цалингийн тодорхойлолтыг олгов, Ц.Б нэрээр 1981 онд 12,84 төгрөг, 1984 онд 303,34 төгрөг хадлангийн хөлс, 1986 онд 366,92 төгрөг, 4-5 сар...” гэсэн архивын лавлагаа,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ц Б эрэгтэй, РД:, 19 оны  дугаар сарын -ны өдөр төрсөн, тракторын жолооч  ажилтай, ажилд орсон 1986 он, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...ЦБ, эрэгтэй, 1963 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Завхан аймгийн Баянтэс сумын Бужир бригадад малчин ажилтай, 1985 оны 04 дүгээр сарын 25-нд бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

Гэрч С.М “...Би Ц.Б нэг ангид суралцаж байгаад 1979 онд 8-р анги төгсөж байсан. Б нь 1979 оноос 1981 он хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Бужир бригадад аав *******, ээж ******* нарын хамт хонь маллаж байгаад 1981 оны 06 дугаар сард цэрэгт татагдаж 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс бид хоёр нэг онд буюу 1984 онд халагдаж ирээд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдралд 1984 онд тракторын жолоочоор ажилд орж 1989 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Бид нэг нутагт мөн би Ц.Б хамт нэг сургуульд хамт байсан учраас 1979 оноос эхлэн малчнаар мөн цэргээс халагдаж ирээд 1984 оноос 1989 он хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсныг нь сайн мэддэг юм...” гэсэн мэдүүлэг

Гэрч Б.Ч “...Ц.Б нь 1979 онд аав ээжийнхээ хамтаар Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Бужир бригадад мал маллаж байсан. 1981 оны 06 дугаар сард цэрэгт татагдаж 1984 онд цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдралд 1984 онд тракторын жолоочоор ажилд орж 1989 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Иймд нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш овогт Ц.Б Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1979 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,

Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ