Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 145/ШШ2024/00283

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 145/ШШ2024/00283

*******

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

         ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би даргалж тус шүүхийн шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: *******, ………….сумын …………дугаар баг, ………… тоотод оршин суух, …….. овгийн …………… нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, …………. сумын ………… дугаар баг, ……….. тоотод оршин суух, ………. овгийн ………………… холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т................, хариуцагч .................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ................ эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа: 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаад сүүлийн үед 2 охиноо бодоод эвлэрэх талаар ярилцсан. Манай хүн алдаа дутагдлаа засч байгаа учраас нөхөртөө нэг удаа боломж олгоё. Цаашид зөрүүд зангаа засч, нээлттэй ярилцаж байхыг хүсч байна. Иймээс нөхрийнхөө эвлэрэх саналыг хүлээн авч байна гэв.

 

Хариуцагч .......... эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа: Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Манай эхнэр ихэнх зүйлийг ярьчихлаа. Бид хоёр эвлэрч амьдрахаар нилээд ярилцсан. Эхнэр маань 2 хүүхдээ бодоод гэр бүлээ бүтэн авч үлдэхээр намайг уучиллаа. Цаашид алдаа дутагдлаа засна гэв.

 

 

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .............. нь хариуцагч ............... холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч .........., хариуцагч .................. нар шүүх хуралдаанд эвлэрч, хамтын амьдралаа үргэлжлүүлж байгаагаа илэрхийлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                ЗАХИРАМЖЛАХ нь:                

 

     1. ……………. нэхэмжлэлтэй ……………… холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА