| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00315/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01164 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01164
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01164 | Өвөрхангай аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “.......... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ……………..сумын ………… дугаар баг, …………. тоотод оршин суух, ………… овгийн ……….. холбогдох,
“Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр *******,*******,******* төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “…………….” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ………….. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ............. нь манай байгууллагад хандаж хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор 20,000,000 төгрөг, 32,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2023 оны 10 сарын 26-нь өдрөөс 24 сарын хугацаатай, сарын 1.5%-ийн хүүтэйгээр, 20,000,000 төгрөгийг дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2024 оны 01 сарын 25-ны өдрөөс 36 сарын хугацаатай, сарын 1.9%-ийн хүүтэйгээр, 32,000,000 төгрөгийг дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг тус тус байгуулан зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хариуцагч ............. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 17,421,406.73 төгрөг, үндсэн хүү 958,177.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,967.91 төгрөг буюу нийт 18,392,5*******.01 төгрөг, мөн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан дугаартай зээлийн гэрээг цуцалж, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 32,000,000 төгрөг, үндсэн хүү 2,350,933.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,592.55 төгрөг буюу нийт 34,363,*******5.88 төгрөг нотариатын зардал 29,000 төгрөг буюу нийт *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “…………..” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч ..............нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ...... дугаар баг .......... тоот” гэсэн хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч ........... тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн ......... дугаар багийн Засаг даргын 2024 оны ........ дугаар сарын ........-ны өдрийн тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “...............” ХХК-ийн нэхэмжлэлтэй .............. холбогдох “*******,*******,******* төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “……………” ХХК-ийн нэхэмжлэлтэй ............... холбогдох “*******,*******,******* төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “................... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562276 төгрөгийг аймгийн төсвийн 100100000941 тоот данснаас гаргуулж, “……….……………” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА