Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 147/ШШ2024/00178

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн

шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би

 

            Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багт оршин суух ******* холбогдох

 

            ашиглалтын зардал 716,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч *******-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Хүнсний худалдаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2011 онд байгуулагдсан бөгөөд 2012 оноос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн нутаг зүүн бүсийн худалдааны төвийн барилгын ажлын төслийг эхлүүлж, 2014 оны 01 сарын 09-ний өдрийн СҮ-01/2014 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар бүрэн ашиглалтад оруулсан. Ингээд зүүн бүсийн худалдааны төвийн худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайнуудыг түрээсийн гэрээгээр түрээслүүлэх болон худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт худалдан борлуулсан. Манай компани нь тус зүүн бүсийн худалдааны төвийн барилгын өмчлөгч, мөн газар эзэмшигч бөгөөд барилгын үйл ажиллагаа, ашиглалт, ашиглменежментийг өдийг хүртэл хариуцан ажиллаж ирсэн. Хариуцагч манай компанитай 2014 оны 01 сарын 05-ны өдөр №12 дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш тодорхой шалтгааны улмаас гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ашиглалт, үйлчилгээний зардлыг энэхүү гэрээний дагуу компанид төлж, компани барилга ашиглалтыг өдийг хүртэл хариуцаж ирсэн. Нийт түрээслэгч болон худалдаа үйлчилгээний талбай худалдан авсан иргэд өдийг хүртэл дээрх ашиглалтын төлбөрийг ямар нэг асуудалгүйгээр төлж ирсэн. Дөрвөлж ОНӨҮГ нь 2021 оны 10 сарын 14-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны 461 тоот шийдвэрээр дулааны үнэ нэмэгдсэн. Мөн ДБЭХС-ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 94 тоот тогтоолоор цахилгааны тарифыг нэмсэн. Үүнээс үүдэлтэй холбогдох ашиглалтын зардал нь манай компаниас үл хамаарах шалтгаанаар нэмэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн тус барилга ашиглалтад орсон цагаасаа хойш урсгал засвар хийгдээгүй өдийг хүрсэн. Иймд дээрх ашиглалтын зардал нэмэгдэж байгааг хариуцагчид мэдэгдсэн цагаас бидний хооронд үл ойлголцол үүсч, хариуцагч төлөх ёстой төлбөрөө төлөхгүй маргаан хийж, ашиглалтын зардал нэмэгдсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь биднээс хамааралгүй шалтгаан, хариуцагчийн зүгээс ямар нэг үндэслэлгүй татгалзал юм. Иймд ашиглалтын зардал 716,867 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэв.

 

           Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021 оны ус, дулааны төлбөрийг засгийн газраас хөнгөлж, чөлөөлсөнтэй холбоотойгоор төлөх үндэслэлгүй. Харин 2022 оны ашиглалтын зардлаа Эрдэнийн гэрэлт үүд холбооны данс руу шилжүүлсэн гэв.

 

            Нэхэмжлэгч *******-ийн захирал ******* 2024 оны 06 сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* нь ******* холбогдуулан ашиглалтын зардал 716,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

         

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* холбогдох ашиглалтын зардал 716,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,754 төгрөгийн тал хувь 10,877 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.    

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч ******* холбогдох ашиглалтын зардал 716,867 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,754 төгрөгийн тал хувь 10,877 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                П.БОЛОРМАА