| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00265/И |
| Дугаар | 145/ШШ2024/00285 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 145/ШШ2024/00285
| 2024 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 145/ШШ2024/00285 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ……… сумын ………… дугаар баг, ……….. тоотод оршин суух, ……….. овгийн ……………..ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ………….. сумын ……….. дугаар баг, …………… тоотод оршин суух, …………. овгийн ……………..нд холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..............., хариуцагч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ………………………… нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ……………..тэй 2012 онд танилцаж дотносон ……. онд хүү ………..ийг, ………. онд охин ………. нарыг төрүүлсэн. …………. онд гэр бүл болсон. ………… нь хамт амьдрах хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, ааш авир нь өөрчлөгдөж үр хүүхдээ тоохоо больсон. 2022 онд бид гурвыг хувцастай маань хөөж гаргасан. Орхиж явахдаа машин тэрэг бүх юмаа аваад явсан. Бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Буцаж нийлэхийг хүссэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Хүүхдүүдтэйгээ уулз гэж ч хэлдэг байсан. Надад дургүй болоод салсан байж болно. Хүүхдүүдтэйгээ ирж уулз гэхээр би ажилтай байна, завгүй байна, очих ямар ч боломжгүй гэж хэлдэг. Жилийн өмнө бид хоёр Улаанбаатар хотод уулзаж байсан. Уулзахдаа хоёулаа одоо яах вэ? гэхэд чи амьдралаа бод, салж байгаа нь миний сонголт, яах нь миний асуудал гэсэн. Хүүхдүүдтэйгээ уулзах тал дээр би араас нь утасдаж уулзаарай, хүүхдүүдийнхээ талаар ярьж хөөрөх гэхээр хамаг утсаа сольж, блок хийж алга болдог. Хүүхдүүдтэйгээ уулз гэж зөндөө л хэлдэг. Гэхдээ энэ хүн уулздаггүй. Би одоо гэр бүлийн харилцаатай хүнтэй болсон. Надад явдаг газраар нь яв гэж хэлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ................ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ................тай ............ онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. ............ нь хамт амьдрах хугацаанд өмнө нь салж байсан бөгөөд 2 сарын дараа би гуйж аргадаж эвлэрсэн. Хэдэн сарын дараа аав, ээж нь Хужиртад дуудаж тэгээд нүүж очсон. Би зун Улаанбаатар хотод барилга барьж амьдралаа авч явдаг бөгөөд хүнд ажил хийж яадарч явдаг. Намайг ............... нь ойлгохгүй үргэлж худлаа хардаж, үзэн ядаж нутгаасаа овоохойгоо аваад зайл гэх мэт элдвээр хэл амаар байнга доромжилдог болсон. Ингэж сэтгэл санаа таарахаа байж дарамтад орж байсан тул ******* руу буцаж нүүе гэж олон удаа хэлсэн боловч үгүй гэдэг. Аав, ээж нь ч явуулахгүй гээд аваад хоцорсон. Тэгээд ..............ын ааш зан эвдэрч юм л бол уурладаг болчихсон байсан. Зан ааш нь эвдрээд сонин байгаад байхад нь хэлдэг байсан. Ингээд ийм зан гаргаад байвал явчихна шүү гэхээр зайл гэж элдвийн үгээр хэлдэг байсан. Тэгээд гомдоод явж араас хүрээд ирээрэй гэсэн ирээгүй. Өмнө нь ч гэсэн маргалдаж тусдаа 2,3 сар амьдраад хүүхдүүдээ бодож буцаад нийлж байсан. Сүүлд тусдаа амьдраад араас ирээрэй гэсэн чинь аав, ээж явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд хамаатан садан, найз нөхдөөс нь .................ыг өөр хүнтэй болсон гэж ярьж байсан. Тийм болохоор ................ыг эвлэрье гэж ирэхэд нь эвлэрэхгүй гэж хэлсэн. Одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа гэсэн утга бүхий зүйлийг хэлсэн. Хоёр хүүхэдтэйгээ уулзъя гэсэн ч бие өвдөөд, өөр ажил төрөлтэй байсаар үнэхээр уулзаж чадаагүй. Иймд үзэл санаа байнга зөрчилдөж хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоохыг зөвшөөрч байна гэв.
№.................... бүртгэлийн дугаартай ..........., ............. нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
№............ бүртгэлийн дугаартай ........ийн төрсний гэрчилгээний хуулбар
№........... бүртгэлийн дугаартай ................ийн төрсний гэрчилгээний хуулбар
Өвөрхангай аймгийн ................. сумын Ерөнхий боловсролын ............ дугаар сургуулийн ................... оны .......... дугаар сарын ..........-ны өдрийн ....... тоот тодорхойлолтод ........ нь 4а ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон,
Өвөрхангай аймгийн ..........т сумын Ерөнхий боловсролын ....... дугаар сургуулийн ........ оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 35 тоот тодорхойлолтод ........... нь 3г ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон,
Өвөрхангай аймгийн .......... сумын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 56 тоот тодорхойлолтод: .......... нь охин ........., хүү .......... нарын хамт , тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон,
Өвөрхангай аймгийн ........... сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтод: ............гийн ................ нь ............ настай, ............т сумын 5 дугаар багийн иргэн. Эрүүл бойжиж байгаа нь үнэн гэсэн,
Өвөрхангай аймгийн ..............т сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтод: ...........ын ............. нь 10 настай, ............т сумын 5 дугаар багийн иргэн. Эрүүл бойжиж байгаа нь үнэн гэсэн тодохойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:.
1.Нэхэмжлэгч ............... нь хариуцагч ……………д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Гэрлэгчид 2015 онд албан ёсоор гэр бүл болж, ………. оны ......... дугаар сарын .............-ний өдөр хүү ............., ……… оны .......... дугаар сарын ...........-ний өдөр охин ................. нар төрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
3. Гэрлэгчид 2022 оноос хойш тусдаа амьдарсан, хэн хэн нь эвлэрэх боломжгүй тухай тайлбар шүүхэд гаргасан, нэхэмжлэгч өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон болохоо илэрхийлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
4. ……… оны .......... дугаар сарын ..........-ний өдөр төрсөн хүү ........, ……. оны ..........дугаар сарын ...........-ний өдөр төрсөн охин ......... нар нь эх ...........ын асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, хүүхдүүд эхийн асрамжид байх талаар санал өгсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар …………. оны .......... дугаар сарын ...........-ний өдөр төрсөн хүү ..........., ………… оны .......... дугаар сарын ............-ний өдөр төрсөн охин ......... нарыг эх, нэхэмжлэгч ..............ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
5. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ……….. оны .........дугаар сарын ............-ний өдөр төрсөн хүү ..........., ……. оны ......... дугаар сарын ..........-ний өдөр төрсөн охин ............ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ...............гээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч ...............д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч ......... нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд зааснаар ............. овгийн Т.................ын ............, ........... овгийн .............жийн ......... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ......... оны ............ дугаар сарын ............-ний өдөр төрсөн хүү ..........., ........... оны ........... дугаар сарын ...................-ний өдөр төрсөн охин ............ нарыг төрсөн эх нэхэмжлэгч ................. асрамжинд үлдээж,
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ..............гээс тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлж,
4. Зохигч дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдаж,
5. Гэр бүлийн тухай хулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч ................д даалгаж,
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..................ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,
7. Шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Г.Дорждулам/-д даалгаж,
8. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА